Ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны барилгыг дахин төлөвлөх компанийг батламжиллаа

2016 оны 1 сарын 13

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, гэрээ байгуулах эрх олгох тухай” А/1011 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар Баянгол дүүргийн 2 дугаар хорооны  нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны 1, 2, 3, 5, 6, 7 дугаар байрны барилгажилтын төслийг боловсруулж, төсөл хэрэгжүүлэгчээр “Хабул констракшн” ХХК шалгарсныг батламжиллаа. Шалгарсан компанид сууц өмчлөгч болон нийслэлийн Засаг даргатай гурван талт гэрээг  батлагдсан загварын дагуу байгуулах эрх олгов. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыгнийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27725
0 эможи
keyboard_arrow_up