Мэргэжлийн хяналтын байгууллага “Шилэн хяналт”-ыг бүрэн нэвтрүүлнэ

2016 оны 1 сарын 12

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдлагууд аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын удирдлага, улсын /ахлах/ байцаагч нартай цахимаар холбогдон энэ онд хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар ярилцлаа.

Мэргэжлийн хяналтын байгууллага 2016 оныг “Ил тод хяналтын тогтолцоог төлөвшүүлэх, улсын /ахлах/ байцаагчдын ур чадварыг дээшлүүлэх, хэрэглэгчдэд хандсан жил” болгон зарлаж тодорхой төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Энэ онд эрсдлийг удирдах үйл ажиллагааг шинэ шатанд гаргаж аюул, эрсдэлийг бууруулан, эрсдэлийн талаархи олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлж, хяналт шалгалт хийх, тайлагнах үйл ажиллагааг цахимжуулан, мэдээллийн нэгдсэн цахим сан бүрдүүлж, “Шилэн хяналт” цахим системийг бүрэн нэвтрүүлэх юм. Мөн лабораторийн шинжилгээний дүнг хяналтын шалгалттай уялдуулан эрсдэл, аюулаас сэргийлэх бодлого боловсруулах үндэслэл болгодог тогтолцообүрдүүлнэ.

2015 оны 11 дүгээр сарын байдлаар давхардсан тоогоор 95 683 обьектод эрсдэлийн үнэлгээ хийхэд 14 517 нь буюу 15.2 хувь нь эрсдэл ихтэй, 45 287 буюу 47.3 хувь нь дунд, 35 879 буюу 37.5 хувь нь бага эрсдэлтэй үнэлэгдсэн байна.

Их, дунд эрсдэлтэй 40 512 шалгуулагч этгээдийн давхардсан тоогоор 95 683 обьектоос 9 924-ийг ирэх онд төлөвлөгөөт шалгалтад хамруулахаар боллоо. Шалгалт, зөвлөн туслах үйлчилгээнээс гадна хор хөнөөл, аюулыг тогтоох, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бууруулахын тулд 38 тандалт судалгаа, 12 хяналт шинжилгээ, 36  урьдчилан сэргийлэх хяналт шалгалт, 33 сургалт хийх юм.

2015 онд эрсдэл өндөртэй 9 381 обьектод төлөвлөгөөт шалгалт хийн, холбогдох арга хэмжээ авсны дүнд 4220 обьектын эрсдэл буурч бага эрсдэлтэй ангилалд шилжсэн байна. Ингэснээр Мэргэжлийн хяналтын байгууллага хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, нийгмийн аюулгүй байдалд учруулж болзошгүй эрсдлээс мөн хэмжээгээр урьдчилан сэргийлж чадлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27671
0 эможи
keyboard_arrow_up