"2016 оны Шатар Сонирхогчдын Улсын аварга”-аар ХУД-ИЙН ТАМИРЧИН Ж.Даваасүрэн тодорлоо
Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулдаг Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулсан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах дөрөв дэх удаагийн тэмцээн Төрийн ордонд хоёр өдөр/01.09-10/ үргэлжилж, өндөрлөлөө.
Тэмцээнд 21 аймаг, 9 дүүрэг, 300 гаруй сумаас шалгарсан эрэгтэй 95, эмэгтэй 34 шатарчин өрсөлдөж тус бүр швейцарь системээр 9 өрөг тоглож дүнгээ гаргалаа. 4800 гаруй шатарчин хамрагдсан уг тэмцээнийнэрэгтэйчүүдийн ангилалд Баянзүрх дүүргийн тамирчин Б.Цэцэнбаатар 7,5 оноогоор Эмэгтэйчүүдийн ангилалд Хан-Уул дүүргийн тамирчин Ж.Даваасүрэн 8 оноогоор тус тус түрүүлж, “2016 оны Шатар Сонирхогчдын Улсын аварга”-аар тодорч Нэг сая төгрөг гардсаны дээр “Спортын дэд мастер” цолны болзол хангалаа.
Тэмцээний шагналтнууд:
Эрэгтэй:
1-р байр Б.Цэцэнбаатар /БЗД/
2-р байр М.Алтангэрэл /БЗД/
3-р байр Д.Дүүрэнжаргал /Дорнод/
4-р байр С.Жаргалсайхан /БГД/
5-р байр А.Энхтөгс /ХУД/
Ахмад шатарчин Р.Дамдинсүрэн /Хэнтий/
Эмэгтэй:
1-р байр Ж.Даваасүрэн /ХУД/
2-р байр Т.Мандах /Дархан-Уул/
3-р байр Г.Ариунбаяр /Налайх/
Ахмад шатарчин М.Жаргалсайхан /СХД/
Оюунлаг түшээ: Д.Чалхаажав /АИХ-ын депутат/