Арьс, ширний урамшуулалд хамрагдах малчин, мал малладаг этгээдийн материалыг хүлээн авч байна

2016 оны 1 сарын 11

Монгол Улсын Засгийн газрын 2013-11-24 ны өдрийн 394 дүгээр тогтоолоор “Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам” батлагдсан.

 Журмын дагуу урамшуулалд хамрагдах малчин, мал бүхий этгээд дараах материалыг 2016 оны 01 дугаар сарын 15-ны дотор Хан-Уул дүүргийн Засаг Даргын Тамгын газрын 503 тоот өрөөнд хүлээн авч байна.

Бүрдүүлэх материал :

  1. Малчин, мал бүхий этгээдийн иргэний үнэмлэхний хуулбар
  2. Хоршооны тодорхойлолт
  3. Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир бэлтгэн тушаасан баримт
  4. Харьяа хорооны Засаг даргын тодорхойлолт

Холбогдох утас : 342477-503, 99003381

Доорх линкээр орж МУ-ын Засгийн газрын 2015-11-24 ны өдрийн 394 дугаар тогтоолтой танилцана уу http://www.legalinfo.mn/annex/details/6082?lawid=9576

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27638
0 эможи
keyboard_arrow_up