Нийслэл 2016 оныг "Мэдээллийн технологид тулгуурласан үйлчилгээний биржийн тогтолцоог бүрдүүлэх жил” болгон зарлалаа
2016 оны 1 сарын 11
Нийслэлийн Засаг дарга 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр “Үйлчилгээг сайжруулах зарим арга хэмжээний тухай” А/01 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлэх үйлчилгээг шинэ шатанд гаргах, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төвлөрлийг сааруулах зорилгоор 2016 оныг “Мэдээллийн технологид тулгуурласан үйлчилгээний биржийн тогтолцоог бүрдүүлэх жил” болгон зарлалаа.
Мөн нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Иргэд хүлээн авах төвийг нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв болгон өргөтгөн зохион байгуулж, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлэх үйлчилгээг Үйлчилгээний нэгдсэн төвөөс шуурхай үзүүлэх зорилгоор “Үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагааны түр журам болон үйлчилгээний стандарт”-ыг батлав.
Түүнчлэн нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөс үзүүлж буй үйлчилгээний тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын мэдээллийн технологи, шуудан, холбооны зардлыг бууруулах зорилгоор шилэн кабелийн нэмэлт эх үүсвэрийг шинээр татах, нийт байгууллагуудыг IP технологийн харилцаа холбооны системд шилжүүлэх ажлыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулж ажиллахыг нийслэлийн Мэдээллийн технологийн газарт үүрэг болгов.

Тус захирамжийн хүрээнд иргэдээс орон сууц хүссэн өргөдөл хүсэлтийг хүлээн авах, хэрэгцээг судлах, орон сууцны эрэлт нийлүүлэлтийн зах зээлийг зохицуулах, нийслэлийн “Орон сууцны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээлэл сурталчилгаа, зохион байгуулалтын ажлыг холбогдох барилга, арилжааны банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх үүрэг бүхий “Орон сууцны бирж”-ийг Хан-Уул дүүрэг дэхь Мишээл төвөөс үйлчилгээний зориулалтаар түрээслэх байранд байгуулахаар болов. Мөн нийслэлийн Орон сууцны санхүүжилтийн корпорациас үзүүлж буй үйлчилгээг нийслэлийн Үйлчилгээний төвүүдээр дамжуулан иргэдэд үзүүлэх бөгөөд Үйлчилгээний нэгдсэн төвийн програм хангамж, сүлжээ, мэдээллийн баазыг түшиглэн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг 2016 оны 1 дүгээр улиралд багтаан эхлүүлэхийг холбогдох газруудад даалгалаа. Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/01 дүгээр захирамжийг бүрэн эхээр ньwww.ulaanbaatar.mn сайтын Тогтоол, захирамж цэснээс харах боломжтой гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
27607
0 эможи