Өндөр настанг дээрэмдэж, гар хөлийг нь хугалжээ

2016 оны 1 сарын 08

Нийслэлийн БГД-ийн 15 хорооны 24 дүгээр байранд 20-25 орчим насны гурван залуу гэр рүүгээ орж явсан эмгэнийг цахилгаан шат руу ороход нь гацаан дээрэмдэж, шатны уруу чирэн гар, хөлийг хугалсан хэрэг гарчээ. Тэдгээр этгээдийн бичлэг орцны камерт бичигдэж үлдсэн бөгөөд мэдэх хүмүүс байвал цагдаагийн байгууллагад хандах буюу 88084113 дугаарын утсаар мэдээлэл өгөхийг ар гэрийнхэн нь хүссэн байна. Хэргийг БГД-ийн цагдаагийнхан шалгаж эхэлсэн байна.

Дээрэмдүүлсэн эмээгийн бие тааруухан байгаа бөгөөд “Гэмтэл согог судлалын төвд хэвтэн эмчлүүлж байгаа” гэх мэдээллийг ар гэрийнхэн нь өглөө.

Тиймээс доорх бичлэгт гарч буй этгээдүүдийг таньж мэдэх хүмүүс цадаагийн байгууллагад хандах эсвэл ар гэрийнхэнд нь мэдээлэл өгөхийг хүсч байна. Энэ мэт хэрэг сүүлийн үед мэр сар гарах болсон учраас орой, үдэш болгоомжтой явахыг цагдаагийнхан анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27548
0 эможи
keyboard_arrow_up