Дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх төлбөрийг танилцуулж байна

2016 оны 1 сарын 08
Нийслэлийн ИТХ-ын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар Нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа байр ажиллуулах болон эдгээр үйл ажиллагааны төлбөрийн хувь хэмжээг тогтоосон.  Энэхүү тогтоолд нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түгжрэл саатлыг бууруулах зорилгоор Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэмд хориглосон газарт мөн бусдын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийн  08:00-20:00 цагийн хооронд зөөж шилжүүлж байхаар заасан. Тогтоол энэ сарын 1-нээс эхлэн хэрэгжиж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ
Нийслэлд зориулалтын автомашинаар тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх болон түр саатуулах хашаа /байр/-ны төлбөрийн хувь хэмжээ

Үйлчилгээний төлбөр

Төлбөрийн хэмжээ /төгрөг/

 

Зөөж шилжүүлэх төлбөр
 

1

Суудлын автомашин

60 000

2

Том оврын автомашин, автобус

90 000

3

Мотоцикл

30 000

 
Түр саатуулах хашаа/байр/-ны төлбөр /1 хоногийн/
 

1

Мотоцикл

3000

2

Суудлын автомашин, микробус

5000

3

5 тонн хүртэлх бүх жинтэй ачааны автомашин, 40 хүртэлх хүний суудалтай автобус

10000

4

Хүнд даацын автомашин, том оврын автобус

15000

5

Тусгай зориулалтын том оврын тээврийн хэрэгсэл

20000

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27540
0 эможи
keyboard_arrow_up