Автобусны буудлаас хууль бусаар зорчигч тээвэрлэж байгаа автомашинуудын зөрчлийг баримтжуулж хариуцлага тооцно

2016 оны 1 сарын 07

Нийслэлийн Засаг даргын “Нийтийн тээврийн үйлчилгээний сахилга хариуцлагыг дээшлүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” албан даалгаварыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Тээврийн газраас зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хэд хэдэн чиглэлээр хяналт шалгалт явуулж, шаардлагатай арга хэмжээг шуурхай зохион байгуулан ажиллаж байгаа юм.

Мөн Энхтайваны өргөн чөлөөний зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн хэрэгслийг саадгүй зорчуулахын тулд автотээврийн улсын хяналтын байцаагчид нийслэлийн Замын Цагдаагийн газрын албан хаагчидтай хамтран хөдөлгөөний ачаалал ихтэй зогсоолуудад ажиллажээ.  

Түүнчлэн автобусны буудал дээр удаан зогсож хууль бусаар зорчигч тээвэрлэж байгаа автомашин, бага багтаамжийн автобусны зөрчлийг баримтжуулж, холбогдох хууль, дүрмийн дагуу хариуцлага тооцох ажлыг эхлүүлсэн байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27504
0 эможи
keyboard_arrow_up