Төрийн үйлчилгээний төвөөр хоёр өдрийн дотор 1107 хүн үйлчлүүлжээ

2016 оны 1 сарын 07

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаа, цаашид авах арга хэмжээний тухай хэлэлцлээ. Төрийн үйлчилгээний нэгдсэн төв ажиллаж эхэлснээр эхний 2 өдрийн байдлаар 1100 гаруй иргэн төрийн үйлчилгээг түргэн шуурхай авч чаджээ. Цаашид энэ төвийн үйлчилгээг улам төгөлдөржүүлэхийн тулд зарим журмыг хөнгөвчлөх шаардлагатай байна гэж Нийслэлийн удирдлагууд үзэж байна.

Хэн нэг дарга, албан тушаалтны үүдийг сахилгүйгээр 25 үйлчилгээг нэг дор авах боломжтой төрийн үйлчилгээний төвийн үйл ажиллагааг улам хөнгөн шуурхай болгож давхардлыг арилгахын тулд холбогдох журмуудад өөрчлөлт оруулах зайлшгүй  шаардлагатай гэж Нийслэлийн засаг даргын тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун хэлж байлаа.

Тухайлбал, Иргэдэд ямар хүндрэл тулгардаг талаар ганц жишээ дурьдахад, НАЖГ-аас авдаг дэн буудал ажиллуулах тухай зөвшөөрлийг иргэн ААН жил бүр сунгуулах ёстой. Гэтэл одоогоор төрийн үйлчилгээний нэгдсэн төвд хандаад энэ зөвшөөрлийг шууд сунгуулчихаж болохгүй. Учир нь заавал нийслэлийн аялал жуулчлалын газрын даргын гарын үсэг, тамганы дардас хэрэгтэй гэсэн журам үйлчилдэг байна. Энэ мэт хүнд суртал, чиргэдэл дагуулсан журам нийслэлийн төр захиргааны бүтцийн хэмжээнд 146 байдаг юм байна. 
Төрийн үйлчилгээний төвийг эхний ээлжинд Улаанбаатар хотод гурван газар байгуулахаар төлөвлөсөн. Дүнжингарав худалдааны төвд даваа гаригаас үйл ажиллагаагаа эхлүүлсэн энэ төвөөр өчигдрийн байдлаар 1107 хүн үйлчлүүлсэн байна.

Мөн 2016 оныг мэдээллийн технологид тулгуурласан төрийн үйлчилгээний биржийн тогтолцоог бүрдүүлэх жил болгон зарлах, Цаашид  Дүүргүүдийн тамгын газруудын иргэд хүлээн авах төвийг төрийн үйлчилгээний нэгдсэн төв болгон өргөтгөн зохион байгуулах санал нийслэлийн Удирдлагын зөвлөлөөс гарч байлаа. 

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27490
0 эможи
keyboard_arrow_up