Найз охид гэрээслэл бичээд амиа хорлосон хэрэг гарлаа

2016 оны 1 сарын 06

Сонгинохайрхан дүүргийн нутаг, Хархорин худалдааны захын хойд талд байрладаг 29 дүгээр байранд өчигдөр орой хоёр охин амиа хорлосон хэрэг гарлаа. Тодруулбал, 14-15 настай хоёр охин тус байрны 12 дугаар давхарт амиа хорлосон байсан бөгөөд амиа хорлохдоо гэрээслэл бичиж үлдээсэн гэж баттай эх сурвалж мэдээллээ.

Амиа хорлох болсон шалтгаан нөхцөл, гэрээслэлд юу гэж бичсэн талаар мэдээлэл өгөх боломжгүй, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна гэв. Энэхүү хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27476
0 эможи
keyboard_arrow_up