Нэгдүгээр эмнэлгийн хашаан дундуур шинэ зам тавилаа
Улаанбаатар хотын авто замын сүлжээг сайжруулж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Нэгдүгээр эмнэлэгийн хашаан дундуур С.Зоригын гудамжийг зүүн тийш ЧинВан Чагдаржавын гудамжтай холбосон шинэ зам тавилаа. Энэхүү автозам нь 2,8 метр өргөн зорчих хэсэгтэй 0,7 метр явган замтай, 3,5 метрийн өргөнтэй 75 метр урттай юм.
Шүүхийн шинжилгээний үндэсний төвөөс нас барагсдийг гаргахад Улсын клиникийн нэгдүгээр эмнэлгийн хойд болон баруун талын авто замаас өөр гарц байдаггүй учир дээрх замуудад хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, түгжрэл ихээр үүсдэг төдийгүй, замын хөдөлдгөөний дүрэм зөрчигддөг гэж Замын цагдаагийн газраас тайлбарлаж байгаа юм. ИймдШүүхийн шинжилгээний үндэсний төвийн хойд талд урдаасаа хойшоо чиглэлтэй нэг урсгалтайдээрх замыг шинээр гаргаснаар Энхтайваны өргөн чөлөө дахь замын хөдөлгөөний ачаалал тодорхой хэмжээнд буурна гэж үзэж байгаа юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.