МЭНДЧИЛГЭЭ
Ханбогд уулын хормой, Хатан туулын хөвөөнд өнөтэй сайхан өвөлжиж байгаа нийт Хан-Уулчууддаа шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Улиран одож буй 2015 он хөгжилд тэмүүлсэн төрөлх дүүргийн түүхт 50 жилийн тэгш сайхан ойн тохиолоо.
Хагас зуун жилийн ойдоо зориулж Хан-Уулчууд бид бүтээн байгуулалт, нийгэм соёл, боловсрол, эрүүл аюулгүй байдлын чиглэлээр иргэд та бүхний нүдэнд харагдаж, гарт баригдахуйц олон ажлуудыг амжилттай зохион байгуулж, төрөөс үзүүлж буй үйлчилгээг иргэддээ илүү ойр, хурдан шуурхай, хүртээмжтэй хүргэж ажилласан он жил байлаа.
Ирэх онд дүүргийн зүгээс хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлаа эрчимтэй үргэлжлүүлэхийн зэрэгцээ хүүхэд залуучууд, эмэгтэйчүүд, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн бүхий л салбар руу чиглэсэн тэдний хэрэгцээ шаардлагад тулгуурласан төсөл хөтөлбөрүүдийг боловсруулж, хэрэгжүүлэн ажиллах болсныг дуулгахад таатай байна.
Айлчлан ирж буй 2016 онд Хан-Уул дүүргийн иргэд бидний амьдрах орчин илүү сайжирч, ажил бүтээл нь дээшилж, үр хүүхдүүд нь эрүүл саруул өсөн торниж, залуучууд нь амжилт бүтээлээ ахиулсан, ахмадууд нь энх тунх амьдарсан бидний амьдралын хамгийн сайхан он, цаг, үе байх болно гэдэгт та бүхний адил итгэл төгс байна.
Та бүхэнд шинэ оны халуун мэндийг өргөн дэвшүүлье. Сайхан баярлаарай.
ЗАСАГ ДАРГА Ж.ГАНХУЯГ