ХУД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс тайлангийн хурлаа хийж, аваргуудаа шалгарууллаа

2015 оны 12 сарын 28

  Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс нь 2015 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг видео хэлбэрээр танилцуулж, ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлан ажилласан ажил мэргэжлийн аварга алба хаагч нараа тодруулж өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааг Хан-Уул дүүргийн Гэгээнтэн кино театрт 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа.

   Тайлангийн хуралд Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн дарга Д.Батбилэг, Улаанбаатар хотын цагдаагийн газрын ёс журмын дарга, цагдаагийн хурандаа Ариунбат, хороодын Засаг дарга нар болон хүрэлцэн ирсэн төлөөлөгч болон алба хаагч нарт хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Хүрэлбаатар 2015 онд хийсэн ажлаа танилцуулан 2016 онд хийх ажлынхаа талаар танилцуулав.

Тус арга хэмжээний дараа хэлтсийн бие бүрэлдэхүүнд урлагийн тоглолт болон кино үзвэр үзүүллээ.

      Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн нийт бие бүрэлдэхүүн болон хамт олноо хошуучлан ажилласан алба хаагч нартаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27283
0 эможи
keyboard_arrow_up