Хан-Уул дүүрэгт дахин нэг цэцэрлэг ашиглалтад орлоо

2015 оны 12 сарын 25

Өнөөдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо буюу Нисэхэд 150 ортой 230 дугаар цэцэрлэг нээлтээ хийлээ.

 

Тус цэцэрлэг нь энэ онд Хан-Уул дүүрэгт шинээр ашиглалтад орж байгаа 5 дах цэцэрлэг  бөгөөд өмнө нь 27, 209, 218, 223 дугаар цэцэрлэгүүд шинээр үүд хаалгаа нээж, хүүхэд багачуудаа хүлээн авсан юм. Шинэ цэцэрлэгийг Хан-Уул дүүргийн “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн хөрөнгө оруулалт буюу 1,2 тэрбум төгрөгөөр “Баяарс констракшн ХХК” барьжээ. Одоогийн байдлаар 236 хүүхэд багачууд 6 бүлэгт хуваагдан энэхүү цэцэрлэгт сурч, хүмүүжиж байна.

Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана, ХУД-ийн ИТХ-ийн дарга Д.Батбилэг, Засаг даргын орлогч Д.Анхбаяр, С.Баасандолгор, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэг болон бусад албаны хүмүүс, багш ажилчид, эцэг эхчүүд оролцлоо.

Мөн Хан-Уул дүүргийн 10, 14 дүгээр хороодод 2 бага сургууль цэцэрлэгийн цогцолбор удахгүй ашиглалтад орохоор бэлтгэл ажлаа хангаж байна. Түүнчлэн Хан-Уул дүүргийн хэмжээнд сургуулийн өмнөх 2-5 насны 12000 гаруй хүүхэд байдаг гэсэн статистик тоо байдаг. 2015-2016 оны хичээлийн жилд төрийн өмчийн 27, төрийн бус өмчийн 63 нийт 90 цэцэрлэгт 10670 хүүхэд хамрагдан сурч байгаа аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27252
0 эможи
keyboard_arrow_up