ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС ТАКТИКИЙН СУРГУУЛИЛТ ЗОХИОН ЯВУУЛЛАА

2015 оны 12 сарын 24

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, "Юнител " ХХК-ийн " Дата төв"-ийн гамшгаас хамгаалах орон тооны бус штабын бүрэлдэхүүн, Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангитай хамтран 2015 оны 12 дугаар сарын 23-ний өдөр сургалт зохион байгууллаа. 

 

 Сургалтаар "Юнител " ХХК-ийн ажилтан алба хаагчдын дунд  “Гамшгаас хамгаалах орон тооны бус штабын үйл ажиллагаа" , " Газар хөдлөлт, гал түймэр гарсан тохиолдолд авч хэрэгжүүлэх арга хэмжээ " сэдэвт сургалт, “Гал түймрийн аюулын үед байрнаас ажилтан албан хаагчдыг нүүлгэн шилжүүлэх, нэрвэгдэгсдийг аврах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл ашиглан гал түймрийг унтраах”  зэрэг сэдвээр тактикийн сургуулилтийг зохион явуулж, нийт 70 хүнийг хамруулсан байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27189
0 эможи
keyboard_arrow_up