Хан-Уул дүүрэгт 2015 онд хэрэгжсэн үндэсний болон дэд хөтөлбөрийн биелэлт 95 хувьтай байна
2015 оны 12 сарын 23
2015 онд Хан-Уул дүүрэгт Монгол Улсын засгийн газар болон Нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор батлагдсан 39 үндэсний болон дэд хөтөлбөр 95 хувийн биелэлттэй хэрэгжсэн байна.
Залуучууд, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, Хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих хөтөлбөр, Биеийн тамир, спортыг хөгжүүлэх цогц хөтөлбөр, Хүүхдэд ээлтэй Хан-Уул хөтөлбөр, Хан Залуус хөтөлбөр зэрэг 21 төсөл хөтөлбөр 100 хувийн биелэлттэй байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
27170
0 эможи