Яармагийн гүүрний засвар дуусч, хөдөлгөөнийг нээжээ

2015 оны 12 сарын 22

Зам тээврийн ослын улмаас засварлах шаардлагатай болоод байсан Яармагийн түр гүүрний засварын ажил дуусч, хөдөлгөөнийг нээжээ.

Тодруулбал өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 21-ний 18.00 цагаас хөдөлгөөнийг нээсэн талаар Нийслэлийн авто замын газраас мэдээллээ.

Арванхоёрдугаар сарын 2-ны өдөр Яармагийн гүүрэн дээр “Эрдэмтранс” ХХК-ийн Hyundai Aerocity автобусны жолооч А нь Kia Bongo автомашинтай мөргөлдөж, 7 хүн гэмтсэн зам тээврийн ослоос болж уг түр гүүрний тулгуур даацанд гэмтэл учирсан.

Гүүрийг засч хэвийн байдалд оруулахад 77 сая төгрөг шаардлагатай гэж нийслэлийн Автозамын газраас мэдээлж байсан. Энэ хохирлыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн дагуу ослын буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр болсон талаар ч мэдээлж байв.

Одоогийн байдлаар ослын шалтгаан болон буруутай этгээдийг тогтоохоор цагдаагийн байгууллага ажиллаж байгааг Нийслэлийн авто замын газраас мэдээлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27120
0 эможи
keyboard_arrow_up