Хан-Уул дүүргийн ИТХ-ын ээлжит ХIII хуралдаанаар энэ оны ажлаа дүгнэж, ирэх оны төсвөө хэлэлцлээ

2015 оны 12 сарын 19

       2015оны 12дугаар сарын 18-нд  Хан-Уул дүүргийн ИТХ-ын ээлжит ХIII хуралдаан болж дүүргийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн зорилтын биелэлтийн үр дүнг дүгнэж хэлэлцлээ. Мөн ирэх 2016 онд хийгдэх ажлын зорилт, Орон нутгийн төсөв батлах, газар зохион байгуулалт зэрэг иргэдэд чиглэсэн, дүүргээ хөгжүүлэх ажлуудыг хэлэлцэн баталлаа.

Тус хуралдаанд ХУД-ийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, Засаг дарга Ж.Ганхуяг, Засаг даргын орлогч Д.Анхбаяр, С.Баасандолгор, Т.Чингүнжав, ЗДТГ-ын дарга Д.Бат-Очир болон ИТХ-ын Тэргүүлэгч, Төлөөлөгчид, хэлтэс, албадын дарга нар оролцлоо.

Хуралдааны эхэнд  Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн дарга Л.Доржбат энэ онд хийсэн ажлаа тайлагнасан бол үргэлжлүүлэн Дүүргийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга М.Цогзолмаа, ИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн бодлогын хорооны дарга Ё.Цацралтуяа, ИТХ-ын Төлөөлөгч, Ахмадын хорооны дарга Л.Хадбаатар, Өмч харилцааны албаны дарга Л.Отгонбаатар нар дараах асуудлуудыг танилцуулж, санал асуулгад хариулт өглөө. Үүнд:

  1. 2014 оны орон нутгийн төсвийн гүйцэтгэлийн тухай
  2. Дүүргийн 2015 оны орон нутгийн тодотгосон төсвийн төсвийн төслийн тухай
  3. Дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2015 оны зорилтын биелэлтийн тухай
  4. Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх зорилтын тухай
  5. Хөгжлийн хөтөлбөрүүдийг батлах тухай
  6. Дүүргийн 2016 оны орон нутгийн төсвийн төслийн тухай
  7. Дүүргийн 2015 оны газар зохион  байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2016 оны төлөвлөгөөний тухай
  8. Зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай
  9. Дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны ажлын тайлангийн тухай хэлэлцлээ.

Тус ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй онцлох асуудал, ирэх онд хэрэгжүүлэх ажлуудын талаар ХУД-ийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, Засаг дарга Ж.Ганхуяг нараас тодрууллаа.

ХУД-ийн ИТХ-ын дарга Д.Батбилэг: ИТХ-ын ээлжит XIII дугаар хурал 74 хувийн ирцтэй хуралдлаа. Нийтдээ 9 асуудал хэлэлцсэн. 2015 оны төсвийн гүйцэтгэл, төсвийн тодотгол, нийгэм эдийн засгийн хөгжлийн биелэлт, Засаг даргын нийгмийн хөгжлийн хөтөлбөрийг хэлэлцээд бүрэн хангалттай гэсэн үнэлгээ өглөө. 2016 онд Ахмадаа сонсъё, Эмэгтэйчүүдээ хөгжүүлье, Хан залуус, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжсэн “Хамтдаа хөгжье” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо.

ХУД-ийн Засаг дарга Ж.Ганхуяг: Өнөөдрийн хуралдаанаар 2015 оны Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр Нийгэм эдийн засгийн зорилтыг бүрэн хангалттай гэж үнэллээ. Ирэх онд Хан-Уул дүүрэг жижиг дунд үйлдвэрүүдээ дэмжих Батлан даалтын сантай болж байгаа. Мөн Хүүхэд хөтөлбөр үргэлжилж, Ахмад настанууд, Эмэгтэйчүүд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хөтөлбөрүүд хэрэгжинэ. Дүүргийн хөрөнгө оруулалтаар алслагдсан 3 хороогоо гэрэлтүүлэгтэй болгох, 12, 13 дугаар хорооны цахилгааны хүчдэл унадаг айлуудын хүчдэлийг нь сайжруулах төсөв батлагдлаа. Түүнчлэн нэг бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын ажлыг эхлүүлэхээр боллоо.

2015 онд ХУД-ийн ИТХ хэрхэн ажилласан бэ?

  • Хан-Уул дүүргийн ИТХ энэ онд ээлжит бус гурван удаа, Тэргүүлэгчдийн хуралдаан 26 удаа хуралдаж бүгд 97 асуудал хэлэлцэж, 85 тогтоол баталж хэрэгжилтэнд нь хяналт тавин ажиллажээ. 
  • Тэргүүлэгчид ИТХ-ын тогтоол шийдвэрийн биелэлтэд хяналт тавих үүднээс төсвийн орлогын төлөвлөгөө, эдийн засаг, нийгмийн хөгжлийн зорилт болон зарим хөгжлийн хөтөлбөрийн биелэлт, орон нутгийн өмчит хуулийн этгээдийн тайлангийн талаар Засаг дарга, ЗДТГ түүний харъяа газар хэлтсийн дарга нарын сонсгол мэдээллийг улирал тутам хэлэлцэж шийдвэр гаргасан.
  • Дүүргийн 16 хороодын ИНХ-ууд 2015 онд Тэргүүлэгчдийн хурлыг 162 удаа зохион байгуулж, 274 асуудлыг хэлэлцэж, 245 шийдвэр гаргажээ. Иргэдээс 352 өргөдөл гомдол хүлээн авч, холбогдох дээд байгууллагад уламжилж, мөн өөрсдөө шийдвэрлэсэн байна.

2015 онд ХУД-ийн ИТХ онцлох ямар ямар ажлууд хийсэн бэ?

  • 13 дугаар хороонд “Хүнд даацын авто тээврийн хэрэгслийн элс, хайрга, дайрга тээвэрлэлт” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулсан.
  • Дүүргийн 50 жилийг ойг угтаж 13, 14 дүгээр хорооны иргэдийн дунд “Иргэдийн баяр”-ын арга хэмжээг зохион байгуулж, урлагийн тоглолт хийж, иргэдийн тарьсан хүнсний ногоо, цагаан идээ, гар урлалаар үзэсгэлэн худалдаа гаргасан.
  • 1, 2, 3 дугаар хороонд “Шилэн данс” нэг цэгийн үйлчилгээ, “Ил задгай болон зөвшөөрөлгүй худалдаа наймаа эрхэлж байгаа асуудал”-ыг цэгцлэх талаар нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан.
  • 5, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хууль бусаар газар эзэмжших зорилгоор байрлуулсан 46 чингэлэгийг ЗД-ын захирамжийн дагуу нүүлгэн шилжүүлсэн.
  • Яармагийн 5, 6 дугаар хороонд таксины үйлчилгээ эрхэлдэг иргэдийг нэгтгэн, “Яармаг такси” бүлэг байгуулсан
  • 8 дугаар хороонд ОНХС-ийн хөрөнгөөр “Иргэдийн оролцоо хамгийн зүтгэл” иргэдийн бүлгийн гүйцэтгэсэн Сонсголонгийн 13, 14 дүгээр гудамжны сайжруулсан зам засварын ажилд дэмжлэг үзүүлж, хяналт тавьж ажилласан.
  • 10 дугаар хороонд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор “Мөнгийг үрэхээсээ илүү, зарцуулах нь чухал” сургалт өдөрлөгийг зохион байгуулсан.
  • 11 дүгээр хороонд Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуучлалын яам, Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай хамтран газар ашиглах гэрчилгээ авахаар газрын кадастр хийлгэсэн 704 өрхийн жагсаалтын гаргаж, гэрчилгээ олгох ажлыг эхлүүлсэн байна.
  • 35 дугаар цэцэрлэгийн газрын асуудлыг шийдвэрлэсэн, мөн 32 дугаар сургуулийн барилгын ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна.
  • 12 дугаар хороонд Зорилтот бүлэг рүү чиглэсэн, “Архидалтын хор уршиг” нээлттэй хэлэлцүүлэг хийж, түүний мөрөөр зарим арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.
  • Таван жил тутамд улсын хэмжээнд зкохион байгуулагддаг Архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын алба амжилтттай дүн үзүүлж 91,1 хувийн /А/ үнэлгээг авсан. Уг үзлэгийн хүрээнд ИТХ, тэргүүлэгчид түүний Ажлын албаны жил жилийн төлөвлөгөө, тайлангийн биелэлт, ажилтнуудын үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээний биелэлтүүдийг нарийвчлан шалгаж өгсөн үнэлгээ юм.

Түүнчлэн Хан-Уул дүүргийн түүхт 50 жилийн ойг тохиолдуулан салбартаа үр бүтээлтэй ажиллаж тодорхой амжилт гаргасан нийт 103 иргэнийг дүүргийн ИТХ-ын Хүндэт тэмдэг, өргөмжлөл, үнэмлэх, мөнгөн шагналаар тус тус шагнаж, урамшуулсан байна.

Мөн ойг тохиолдуулан дүүргийн ИТХ-ын “Түүхчилсэн лавлах” ном, “ИТХ-ын 2014 оны тогтоол, штйдвэрийн эмэхтгэл” болон “Хамтын эхлэл”-3 баримтат киног нийтэд толилуулжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27074
0 эможи
keyboard_arrow_up