Хан-Уул дүүрэг иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө халтиргаа, гулгаатай газруудыг цэвэрлэлээ
2015 оны 12 сарын 17
Өвлийн улиралд зам талбай, гудамж халтиргаа гулгаа ихтэй байгаа энэ үед Хан-Уул дүүргийн хэлтэс, албад, хороод иргэдийн аюулгүй байдлын төлөө иргэд ихээр зорьчдог газруудын цас, мөс, хогийг цэвэрлэх, шороо цацах зэрэг ажлуудыг тогтмол, эрчимтэй хийж байна. Энэ арга хэмжээнд дараах нэгжүүд идэвхтэй оролцлоо.
Үүнд:
- Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо.
- Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо. Туул тосгоны ажлын албаныхан Ерөнхий боловсролын 26 дугаар дунд сургууль, хорооны ойр орчим, 2 дугаар хэсгийн зам талбайд шороо цацаж, цас цэвэрлэлээ.
- Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо. Нийтийн эзэмшлийн зам талбайн хог цэвэрлэх ажлыг зохион байгууллаа.Мөн дунд голын гүүрны хэсгийн цас, мөсийг арилгаж цэвэрлэлээ.
- Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо. Туул тосгоны нийт 17 ААН байгууллага хамтран 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулж, олон нийтйин гудамж талбайн цас, мөсөн тогтоцуудыг цэвэрлэлээ.
- Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба. шинэ жилийг угтан иргэдийн ая тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, зорилгоор Яармагийн гүүрнээс хотын төв орох замын ойр орчмын 46м газрын ил задгай хог хаягдлыг цэвэрлэлээ.
ХАН-УУЛ ДҮҮРЭГТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ БҮХ АЖ АХУЙ НЭГЖ, БАЙГУУЛЛАГУУД ГАДААХ ЗАМ, ТАЛБАЙНХАА ЦАС, МӨСИЙГ ТУХАЙ БҮРТ НЬ ТОГТМОЛ ЦЭВЭРЛЭЖ, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАА БИЕЛҮҮЛЖ БАЙХЫГ УРИАЛЖ БАЙНА.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
27020
0 эможи