Хан-Уул дүүрэг “Оны шилдэг хүүхэд”-үүдээ шалгаруулж шагнал гардууллаа

2015 оны 12 сарын 17

 Өөрийн мэдлэг, авъяас хичээл зүтгэлээрээ тэргүүлэн сурлага, спорт, урлаг болон бусад төрлөөр амжилт гарган манлайлсан хүүхдүүдэд урам зориг, эрч хүч өгөх, олон нийтэд алдаршуулах, хүүхэд багачуудад үлгэр дуурайлал үзүүлэх зорилгоор жил бүр дүүргийн “Оны шилдэг хүүхэд” шалгаруулдаг билээ.

Тэгвэл ХУД өнөөдөр 2015 оны “Оны шилдэг хүүхэд”-үүдээ шагнаж урамшуулах арга хэмжээг  Соёлын ордонд зохион байгууллаа. Төрийн болон төрийн бус өмчийн 18 сургуулиас “Шилдэг манлайлагч хүүхэд”, “Шилдэг авъяаслаг хүүхэд”,“Шилдэг оюунлаг хүүхэд”,“Шилдэг тамирчин хүүхэд”,“Шилдэг бүтээлч хүүхэд” гэсэн  таван номинацаар нийт 76 хүүхдийг шалгаж урамшуулсан юм.

Энэхүү арга хэмжээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Орлогч Д.Анхбаяр, С.Баасандолгор, Т.Чингүнжав, Засаг даргын Тамгын газрын дарга Д.Бат-Очир, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган, Боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэг нар оролцож хүүхдүүдэд сурлага, урлаг, спортын өндөр амжилт хүслээ.

 

 

 

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27019
0 эможи
keyboard_arrow_up