"ЗУУН АЙЛ"-ЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ДЭЛГҮҮРТ ГАЛ ГАРЧ ЗАМ ХААЛАА

2015 оны 12 сарын 17

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо буюу "Зуун айл" орчимд байрлах Барилгын материалын бөөний төвд өнөө өглөө гал гарлаа. Галыг Нийслэлийн Онцгой байдлын гал унтраах хоёр алба 09:05 цагт ирж, 09:20 цаг  гэхэд галын тархалтыг зогсоосон байна. Дээрх бөөний төв нь хоёр давхар байгууламж бөгөөд түүний ойр орчмоор явсан иргэд галын дуудлагыг анх өгчээ. Галын шалтгааныг тогтоохоор шинжээчид ажиллаж байгаа ба тус байгууламжийн дээврийн хэсгээс эхэлж гал гарсан гэдгийг иргэд хэлж байсан юм. 

Харин яг одоогийн байдлаар "Зуун айл"-ын замын урдаасаа хойших хөдөлгөөнийг түр хязгаарласан байна.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27013
0 эможи
keyboard_arrow_up