“ЗАЛУУ БАГШ НАРАА ЧАДВАРЖУУЛЖ ХАМТДАА ХӨГЖЬЕ” төслийн багийнхан сургалт зохион байгууллаа

2015 оны 12 сарын 15

Хүүхдэд ээлтэй  Хан-Уул хөтөлбөрийн  хүрээнд хэрэгжиж буй бага ангийн  “ЗАЛУУ БАГШ НАРАА ЧАДВАРЖУУЛЖ ХАМТДАА ХӨГЖЬЕ”  төслийн баг хамт олон  Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг, 15 дугаар сургуультай хамтран 2015 оны 12 дугаар сарын 12-нд “ХҮҮХЭД ТӨВТЭЙ СУРГАЛТЫН ОРЧИН АРГА ЗҮЙ” модулийн “Сургалтын хэрэглэгдэхүүн хийх арга, ашиглалт” сэдвээр  Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын  1-3 дахь жилдээ  ажиллаж байгаа залуу багш нартаа сургалтыг амжилттай зохион байгуулж, сертификат гардуулан өгсөн.

Сургалтыг БХАН-ийн сургагч багш Т.Мөнхцацрал, Х.Батхүү нар хөтлөн явууллаа.“Хүүхэд төвтэй сургалтын орчин”,“Сургалтын технологи, боловсролын арга зүйн шинэчлэл”,“Сургалтын орчин, түүнийг насны ангиллаар зохион байгуулах”,“Сургалтын төвүүд, хэрэглэгдэхүүн ашиглалт”,“Сургалтын хэрэглэгдэхүүн хийх арга”,“Хүүхдийн сурах арга барилыг хөгжүүлэх” сэдвээр зохион байгуулсан нь  залуу багш нарын хэрэгцээг хангасан, эргэлзээг тайлсан, санаа авахуйц олон арга зүйг таниулсан цаг үеэ олсон сургалт болж чадсан нь тэдний  санал сэтгэгдлээс харагдаж байна.

БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26945
0 эможи
keyboard_arrow_up