Орон сууцны үнэ буурсаар

2015 оны 12 сарын 14

Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн 2015 оны 11-р сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааг олон нийтэд танилцуулж байна.

Тус судалгаагаар орон сууцны үнийн индекс 11-р сард 6.7 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.3 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад  -10.3 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -10.9 хувиар буурчээ.

 

Шинэ орон сууцны үнийн индекс 19.7 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас 0.8 хувиар өссөн үзүүлэлт юм. Хэдийгээр өнгөрсөн сараас өссөн ч оны эхэн үеэс -5.6 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал -5.5 хувиар буурсан харагдаж байна.

Хуучин орон сууцны үнийн индекс суурь үе буюу 2013 оны  нэг сарын үзүүлэлтээс доошоо орж -0.3 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -1.7 хувиар, оны эхэн үеэс -14.2, өнгөрсөн оны мөн үеэс -14.9 хувиар буурсан үзүүлэлт юм.

ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолж буй бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 5073 орон сууцны мэдээллийг хамрууллаа.

 Сонгинохайрхан дүүргийн орон сууцнууд хамгийн хямд бол Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр байна.  Хуучин хоёр өрөө байр 84 сая төгрөг байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26936
0 эможи
keyboard_arrow_up