Хан-Уул дүүрэгт шинээр бага сургуулийн цэцэрлэгийн цогцолбор ашиглалтанд орлоо

2015 оны 12 сарын 11

Хан-Уул дүүрэгт 2015-2016 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн 28 сургуульд 22300 хүүхэд, 88 цэцэрлэгт 10800 гаруй хүүхэд багачууд суралцаж байна. 

Харин энэ онд Хан-Уул дүүрэгт нийт дөрвөн цэцэрлэг, гурван бага сургууль цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орсон байна. Эдгээрийн нэг болох 120 хүүхдийн ортой 218 дугаар цэцэрлэг, 130 хүүхдийн суудал бүхий 130 дугаар бага сургууль үйл ажиллагаагаа эхлүүлж, нээлтээ хийлээ. 

 

Тус цэцэрлэг нь 15 дугаар хороонд ашиглалтад орж буй төрийн өмчийн анхны цэцэрлэг гэдгээрээ онцлог аж. Цэцэрлэг сургуулийн цогцолборыг “Шилдээт” ХХК амжилттай гүйцэтгэн хугацаанд амжилттай хүлээлгэн өгсөн байна.

Түүнчлэн, Хан-Уул дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны хүүхдийн хамран сургалт 81,6 хувь болж өмнөх оноос 5,2 хувиар нэмэгджээ. Ирэх онд тус дүүргийн 11, 16 дугаар хороонд тус бүр 240 хүүхдийн ортой хоёр шинэ цэцэрлэг ашиглалтанд орохоор барилгын ажлаа эхлүүлсэн байна.

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26920
0 эможи
keyboard_arrow_up