Д.Анхбаяр:Хан-Уул дүүргийн цэцэрлэгүүд бүрэн камержлаа

2015 оны 12 сарын 11

     “Хүүхдэд - Ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн томоохон ажлын нэг болох цэцэрлэгийн камержуулалтын талаар Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Д.Анхбаяртай ярилцсанаа хүргэж байна.

“Хүүхдэд-Ээлтэй Хан-Уул” хөтөлбөр хэрэгжээд нэлээдгүй хугацаа өнгөрсөн байна. Хөтөлбөрийн хүрээнд маш олон ажлуудыг амжилттай хэрэгжүүлсэн гэж сонссон. Үүнээс  цэцэрлэгийн камержуулалтын ажилд иргэд хэр ам сайтай байгаа вэ?

Манай дүүрэг 2014-2016 оныг “Хүүхдийг дэмжих жил” болгон “Хүүхдэд-Ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийг хэрэгжүүлээд 2 жил болсон байна. Энэ онд тус хөтөлбөрийн хүрээнд хүүхэд хөгжил чиглэлээр 29, хүүхэд хамгаалал чиглэлээр 6 төсөл, хөтөлбөрийн ажил хийгдсэн. Эдгээр ажлуудаас нийгэмд маш том эерэг үр дүн үзүүлэх нэг ажил бол цэцэрлэгүүдийг бүрэн камержуулах ажил байлаа. Тус  ажил нь 2014 оноос эхэлсэн бөгөөд  ирэх онд бүрэн утгаараа хэрэгжинэ.

Цэцэрлэгүүдийг камержуулах ажлын хүрээнд эцэг эхчүүдээс ямар санал хүсэлт ирж байв?

Дийлэнх нь “онлайнаар хүүхдүүдээ хардаг болмоор байна” гэсэн санал байсан. Энэ хүсэлтийн дагуу дүүргийн төсвөөс гар утасны тусгай апплекейшн хийлгэх ажил хийгдэж байна. Ерөнхийдөө он гараад апплекейшн бэлэн болох ба ингэснээр интернэтийн сүлжээнд холбогдсон эцэг эхчүүд компьютер болон ухаалаг утаснаасаа ангид суурилуулсан камераар хүүхдүүдээ харах бүрэн боломжтой болно.

Хан-Уул дүүрэгт байрлалтай хувийн өмчийн цэцэрлэгүүд камержуулах ажилд хамрагдсан уу? Хувийн өмчийн хэдэн цэцэрлэг байна вэ?

Засаг даргатай байгуулах үр дүнгийн гэрээнд бүх цэцэрлэгийг камертай байлгах заалт оруулахаар төлөвлөж байгаа. Манай дүүргийн хэмжээнд хувийн өмчийн 95 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээрийн дийлэнх нь камержуулалттай.

Одоогоор нийт хичнээн камер суурилуулаад байгаа вэ? Энэ ажлын нийт зардлыг хаанаас гаргасан талаар та товч мэдээлэл өгөхгүй юу?

Гадна, дотор талд нийтдээ 273 ширхэг камер суурилуулсан. Эдгээр камер нь бүгд хамгийн сүүлийн үеийн IP камерууд. Цэцэрлэгүүдийг камержуулах ажлын нийт зардлыг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас тусгай төсөв батлан гаргасан. Ирэх онд энэ ажил маань бүрэн дуусах болно.

Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26919
0 эможи
keyboard_arrow_up