Хан-Уул дүүргийн цэцэрлэгүүд бүрэн камертай болжээ

2015 оны 12 сарын 10

Өнгөрсөн өдрүүдэд цэцэрлэгийн хүүхдийг зодож буй бичлэг эцэг эхчүүд, олон нийтийн дургүйцлийг ихээхэн хүргэж цэцэрлэгүүдийг камержуулах шаардлагатай талаар яриа нийгэмд газар авч байна.

 

Үүнтэй холбогдуулан Хан-Уул дүүрэгт 2014 оноос эхлэн “Хүүхдэд-Ээлтэй Хан-Уул” хөтөлбөр амжилттай хэрэгжиж, энэхүү хөтөлбөрийн хүрээнд төрийн өмчийн 18 цэцэрлэгийн гадна, дотор талд нийтдээ 273 ширхэг камер суурилуулсан байна. Дүүргийн зүгээс хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд өсөж, сурч хүмүүжих нөхцөлийг хангаж анги бүрт суурилуулж, эцэг эхчүүдийн талархалыг хүлээгээд байна. Ирэх оноос эцэг, эхчүүд интернэтийн сүлжээнд холбогдсон компьютер болон ухаалаг утаснаасаа хүүхдийнхээ ангид суурилуулсан камерыг хянах бүрэн боломжтой болох аж. Мөн тус дүүргийн хэмжээнд хувийн өмчийн 95 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дүүргийн Засаг даргатай байгуулах бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээнд бүх цэцэрлэгийг камертай байлгах заалт оруулахаар төлөвлөж буй юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26885
0 эможи
keyboard_arrow_up