ХУД-ийн НХҮХ “ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ЦАГ” зохион байгуулж эхэллээ

2015 оны 12 сарын 07

   ХУД-ийн Нийгмийн  халамж, үйлчилгээний хэлтсээс  Долоо  хоног бүрийн “ДАВАА ГАРАГ”-ийн 830–аас 900  цагийн хооронд  хэлтсийн ажилтан албан хаагчдын дунд “ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ЦАГ” зохион байгуулж эхэллээ.  ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ЦАГ”-ийн үеэр байгууллага доторхи цаг үеийн асуудал болон нийгмийн халамжийн үйлчилгээний арга хэлбэрийг боловсронгуй болгох чиглэлээр нийт ажилтан албан хаагчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлэхийн зэрэгцээ тэднийг мэдээллээр хангах ажлыг хамтатган зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм.  Нөгөөтэйгүүр ажилтан, албан хаагчид өөрийн хариуцаж буй ажил үүргийнхээ онцлогийг бусдадаа ойлгуулж, тохиолдож буй бэрхшээлтэй асуудлыг шуурхай шийдвэрлүүлэх боломж нэмэгдэж  байгаа нь байгууллагын үйл ажиллагааны чадавхийг дээшлүүлэхэд чухал нөлөө болж байна.

Энэ удаагийн хэлэлцүүлгээр Нийгмийн халамжийн сангийн үйл ажиллагаанд үүсэх эрсдлээс урьдчилан сэргийлэх, дотоод хяналтын үйл явцыг сайжруулах зорилгоор "Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт олгох үйл ажиллагаанд үечилсэн хяналт хийх журам"-ыг шинэчлэн боловсруулж, хэлтсийн нийт ажилтан албан хаагчдад журмыг танилцуулж, мэдээлэл өгч, харилцан санал солилцож, үечилсэн хяналтыг хэрэгжүүлж эхэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26837
0 эможи
keyboard_arrow_up