Хан-Уул дүүргийн боловсролын хэлтсээс хэлэлцүүлэг зохион явууллаа

2015 оны 12 сарын 04

Хан-Уул дүүргийн боловсролын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, Төрийн ба төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын захирлууд, дунд ахлах ангийн сургалтын менежерүүд хамтран хэлэлцүүлэг явууллаа.

Тус хэлэлцүүлэг нь Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцан, үйл ажиллагааг сайжруулах, 2016-2017 оны хичээлийн жилээс хэрэгжих ахлах ангийн сургалтын хөтөлбөрийн нэгдсэн ойлголттой болж, бэлтгэл ажлыг хангахад чиглэжээ. Хэлэлцүүлэгийн үеэр сургалтын менежерүүд суурь боловсролын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар авч хэрэгжүүлж буй шинэлэг, үр дүнтэй ажлуудаасаа танилцуулсан юм.

Нэгдсэн хэлэлцүүлгийг Хан-Уул дүүргийн Боловсоролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэг нээн, урилгаар Нийслэлийн боловсролын газрын САЗХ-ийн дарга Ц.Жаргалантуул, Нийслэлийн боловсролын газрын мэргэжилтэн Н.Гэндэнсүрэн, Т.Сараннэмэх нар оролцлоо.

123

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26792
0 эможи
keyboard_arrow_up