ХУД-ийн 3 дугаар хорооны Засаг дарга Ч.Пүрэвсүрэн: Хорооныхоо ус тогтдог, овон товонтой газарт өөрсдийн хүчээр 17 км явган хүний зам тавьсан

2015 оны 12 сарын 01

Хан-Уул дүүргийн хороодууд 2015 онд хийсэн ажлаа танилцуулж байна. Энэ удаа Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Засаг дарга Ч.Пүрэвсүрэнmэй тус хороонд 2015 онд хийгдсэн бүтээн байгуулалт, зохион байгуулсан арга хэмжээ, үйл ажиллагаа ажлын талаар дэлгэрэнгүй ярилцсанаа хүргэж байна.

Сайн байна уу? Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд энэ жил хийгдсэн томоохон ажлуудаас танилцуулаач?

2015 оны нэгдүгээр сарын 5-20-ны өдрүүд цэргийн шинэчилсэн тоо бүртгэлийн ажил хорооны хэмжээнд хийгдсэн. Энэ бүртгэлд 15-50 насны 3040 цэргийн албан хаагчдыг бүртгэсэн. Мөн нэгдүгээр сард хорооныхоо Цагдаагийн хэлтэстэй хамтраад дүүргийнхээ 10 их дээд сургуулийн 50 гаруй оюутанд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай сургалт зохион байгуулсан. Үүний дараа сар шинийн баярыг тохиолдуулаад 800 гаруй ахмадуудаа хүлээн авч, Засаг даргын тамгын газраас харъяалалгүй ахмадуудад гарын бэлэг тараасан байгаа. Түүнчлэн Сар шинийн баярыг тохиолдуулан манай тойргоос сонгогдсон Лу.Болд, Ц.Оюунгэрэл гишүүд хороо болгоноос 84-95 насны 20 ахмад настанг хүлээж авч хүндэтгэл үзүүлж, баярлуулсан.

Цагаан сар гэснээс өнгөрсөн цагаан сарын баяраар танай хорооны 15 дугаар сургуулийн нэгдүгээр ангийн багачууд сайн үйлсийн аян зохион байгуулсан гэсэн. Хүн болох багаасаа гэдэг 6-хан настай хүүхдүүд ахмадуудаа баярлуулна гэдэг үнэхээр бахархмаар юм.

Тэгэлгүй яахав, 6-хан настай бяцхан багачууд маань ийм санаачилга гаргаад сайн үйлсийн аянг зохион байгуулъя гэхэд нь анх эхлээд гайхсан бас баярласан. Анх ангийн багш нь хүүхдүүдээ төлөөлөөд "Хорооны ганц бие 3 өндөр настанд бэлэг гардуулах гэсэн юмаа. Та 3 хүн тодруулж өгөөч" гэсэн санал тавьсан. Үүнийг бид бүхэн дуртайяаа хүлээж аваад сайн үйлсийн аянг хамтран зохион байгуулсан. Тэгээд хүүхдүүд маань аав, ээжийнхээ хамтаар цагаан сараар хэрэглэх бууз, сүү өгч ахмадуудаа баярлуулсан. Ирэх жил дахин ийм сайн үйлсийн аянг зохион байгуулах байх. 

Танай хороо хамтарсан багаар олон ажлууд хийж гүйцэтгэсэн гэсэн. Ямар ямар ажлуудыг хамтарсан шугамаар зохион байгуулж хийсэн бэ?

Хорооны дэргэдэх Залуучууд, Эмэгтэйчүүд, Ахмадууд гэсэн байгууллагуудтай хоорондоо уялдаа холбоотой ажилладаг. Манай хамтарсан багт нийт 45 хүн ажилладаг. Мөн Суруулиудын нийгмийн ажилтан, СӨХ-үүдтэйгээ хамтарч ажилладаг байгаа. 2015 оны 3 дугаар сард хамтарсан багаараа ШУТИС-ийн МИС-ийн 200 гаруй оюутнуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай өдөрлөг зохион байгуулсан.  За мөн гамшигаас хамгаалах сургалт болсон. Энэ сургалтанд хороо нийтээрээ маш зохион байгуулалттай, идэвхтэй оролцсон. Энэ ажлын хүрээнд хаягдал материал ашиглаад онгой байдлын үед хэрэглэх богц хийсэн байгаа. Богц дотор лаа, малгай, уут гэх зэрэг хэрэг болох бүх зүйл багтсан, авч явахад хөнгөхөн байхаар хийсэн.

Энэ жил Хан-Уул дүүргийн хэмжээнд “Хоггүй хороо” болох зорилт тавьж нэлээдгүй их хог цэвэрлэсэн байгаа. Танай хорооны хувьд хоггүй хороо болж чадсан уу?

Манайх Хөдөлмөрийн хэлтэс, “Эко ногоон бүлэг”-ийн ажилчидтай хамтран хур хог цугларсан нийт 300 метр квадрат талбайн 25 тонн хогийг цэвэрлэж мод тарьсан. Энэ ажилд нийт 30 хүн цагийн ажилд хамрагдсан. Одоо бол манай хороо хоггүй сайхан болсон. Ингээд цэвэрлээд зогсохгүй “Форвардс мотор” компанийхаа хандивласан 2500 ширхэг алаг хавтангаар хорооныхоо ус тогтдог, овон товонтой хэсгээр хэсгийн ахлагч нар нийлэн 17 км явган хүний зам тавьсан.

“Хүүхдэд Ээлтэй Хан-Уул” хөтөлбөр хэрэгжээд нилээдгүй хугацаа өнгөрсөн байна. Танай хороо энэ жил хүүхдэд хандсан ямар ажлуудыг хийсэн бэ?

Ер нь хүүхдэд зориулсан ажлууд байнга хийдэг. Зарим том ажлуудаасаа дурьдвал, Өрхийн эмнэлэгтэйгээ хамтран “Бүх хүүхдийг вакцинд” гэсэн аяныг зохион байгуулсан. Вакцинд хамрагдах боломжгүй хүүхдүүдийг гэрээр очиж вакцинжуулсан. Мөн хоёр чигийн урсгалтай, осол аваар их гардаг газруудад дүүргийн ЗЦГ-тай хамтран замын таних тэмдгүүдийг хийж өгсөн. Мөн сургууль орох, тарах үеэр эцэг, эхчүүдийн эргүүл гаргаж байна.

Түүнчлэн 15 дугаар сургууль дээр олон улсын сангийн хөрөнгөөр номын санг байгуулсан. Иргэд ч энэ ажилд ам сайтай байна. Мөн 2500 ширхэг алаг хавтангаар хорооныхоо ус тогтдог, овон товонтой хэсгээр хэсгийн ахлагч нар нийлэн 17 км явган хүний зам тавьсан.

18 дугаар сургууль дээр хоёр дахь номын санг олон улсын хөрөнгө оруулалтаар бий болгох гэж байна. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26717
0 эможи
keyboard_arrow_up