Нисэхийн 20 000 м3 багтаамжтай цэвэрлэх байгууламжын ажил 60%-тай байна
2015 оны 11 сарын 30
Хан-Уул дүүргийн хэрэглэгчдийн бохир усыг цэвэрлэх байгууламжийн ажлыг тус дүүргийн 10 дугаар хороонд Турк улсын “НNC” ХХК гүйцэтгэж байгаа билээ. Одоогоор гадна барилгын ажил дууссан бөгөөд дотоод засал тоног төхөөрөмж суурилуулах ажил явагдаж байна. Тус цэвэрлэх байгууламж нь 20000м3 бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай бөгөөд Герман улсын технологиор хийж гүйцэтгэж байна. Цэвэрлэх байгууламж баригдсанаар Улаанбаатар хотын Баруун Өмнөд хэсгийн ахуйн бохир усыг 1159 м урт бохир ус дамжуулах хоолойгоор цуглуулан авч хоногт 20000м3 бохир ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжид хүргэх аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
26693
0 эможи