ХУД-ийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвөөс “Ирээдүйд тэмүүлсэн 90 жил” дүүргийн хүүхдийн VIII чуулганыг зохион байгууллаа

2015 оны 11 сарын 27

    Хан-Уул дүүргийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төв Дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, “Дэлхийн зөн Монгол” Хан-Уул ОНХХ хамтран хүүхдүүдийн өөрсдийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг өөрийн оролцоонд тулгуурлан хэлэлцэж тодорхой шийдвэр гаргах, түүнийг Дүүргийн хүүхдийн төлөө салбар зөвлөлийн үйл ажиллагаа, шийдвэрт тусгах, хүүхдийн холбоог идэвхжүүлэх зорилготой Дүүргийн хүүхдийн VIII чуулганыг 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр дүүргийн Соёлын ордонд зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Дүүргийн Боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэг, ХГБХТ-ийн захирал Б.Буяндалай, ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Р.Цэвээндулам, “Дэлхийн зөн Монгол” Хан-Уул ОНХХ-ийн ажилтан Н.Мөнхзаяа, ХГБХТ-ийн нийт албан хаагчид болон ерөнхий боловсролын 18 сургуулийн 144 сурагч, 18 нийгмийн ажилтан, 18 эцэг, эхийн зөвлөлийн дарга нийт 191 хүн оролцсон.

     ХГБХТ-ийн захирал Б.Буяндалай нээн үг хэлж, Боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэг төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүлснээр чуулган албан ёсоор эхэлж  хөтөлбөрийн дагуу Дүүргийн хүүхдийн холбооны тэргүүн Б.Анхбаяр хүүхдийн холбооны 2014-2015 оны хичээлийн жилийн тайлан болон 2015-2016 оны төлөвлөгөөг танилцуулсан юм. Төлөөлөгчдөд зориулж “Хаан хуур” чуулга, Дуучин Go Man, TG студи, СУИС-ийн Бадмаараг лицей сургуулийн 10а ангийн сурагч Э.Анударь нар ая дуугаар мэндчилгээ дэвшүүлэв. Чуулганд “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ-ын зохицуулагч Б.Оюундарь “Хүүхдийн хөгжил, хамгаалал” сэдвээр илтгэл тавьсан бол “Хүүхдийн хамгаалал”, “Хүүхдийн хөгжил, оролцоо”, “Хүүхдийн эрх, үүрэг” сэдвийн хүрээнд 16 сургууль тус бүрээс 1-2 сурагч хөтөлбөрт заасан хуваарийн дагуу илтгэлээ тавьж хэлэлцүүллээ. Уг илтгэлээс гарсан саналуудыг ДХХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүд нэгтгээд Дүүргийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө салбар зөвлөлийн тэргүүн Ж.Ганхуягт өргөн барихаар төлөвлөөд байна. Түүнчлэн чуулганы үеэр Дүүргийн 12 сургуулийн 13 нийгмийн ажилтныг Монголын хүүхдийн хөдөлгөөн, байгууллагын 90 жилийн медалиар, Дүүргийн хүүхдийн холбооны манлайлагч 6 хүүхдийг хүндэтгэл, дурсгалын тэмдгээр шагнагдлаа. 

123

123

123

123

123

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26648
0 эможи
keyboard_arrow_up