Хан-Уул дүүргийн 27 дугаар цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаа боллоо

2015 оны 11 сарын 26

    Хан-Уул дүүргийн хэмжээнд сургуулийн өмнөх 2-5 насны 12000 хүүхэд оршин суудаг ба 2016 оны хичээлийн жилд төрийн болон хувийн хэвшлийн нийт 95 цэцэрлэгт 9800 хүүхэд хамрагджээ.

Шинээр ашиглалтад орж буй 27 дугаар цэцэрлэг нь 2014 онд нураагдах барилгын жагсаалтад орж, 2015 онд  шинэ цэцэрлэгийн барилгын төсөв хөрөнгө нь батлагдан хуучин барилгыг буулгаж шинэ цэцэрлэг барьж ашиглалтад оруулсан байна.

 Тус цэцэрлэгийн барилгын нийт төсөвт өртөг нь 1 тэрбум 610 сая төгрөг бөгөөд “Жи Жи Ай” ХХК 4 сар гаруй хугацаанд гүйцэтгэж ашиглалтад орууллаа.

Шинэ цэцэрлэг нь 8 бүлэг, 200 хүүхдийн хүчин чадалтай, 35 ажилтан ажилагсадтай. Нийт 350 хүүхэд бүртгэгдсэнээс 258 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байна.

27 дугаар цэцэрлэг нь 2015 онд Хан-уул дүүрэгт шинээр ашиглалтад орж буй гурав дахь цэцэрлэг юм. 

27 дугаар цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаанд Хан-уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Д.Анхбаяр, “Жи Жи Ай” компаний захирал С.Сэнгэ-самбуу, Хан-Уул дүүргийн боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэг нар оролцлоо.

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26636
0 эможи
keyboard_arrow_up