Г.Ганбаяр хотын даргаас албан ёсоор уучлалт гуйжээ

2015 оны 11 сарын 26

    НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүн Г.Ганбаяр өнөөдрийн НИТХ-ын хурлын үеэр хотын дарга Э.Бат-Үүлээс уучлал гуйжээ. Тэрбээр "Хотын төвд байдаг "Сонор плаза" төвийг Э.Бат-Үүл барьсан. Энэ барилга түүнийх" гэх мэдээллийг тараасан юм. Түүнийг хотын даргын нэр хүндэд халдаж, гүтгэсэн гэдэг шийдвэрийг шүүхээс гаргасан байна.  Шүүхийн шийдвэрийн дагуу тэрээр хотын даргаас албан ёсоор уучлалт гуйсан бөгөөд "Би хотын даргаас хэлсэн үгнийхээ төлөө уучлалт гуйж байна. Гэхдээ миний үзэл баримтлал өөрчлөгдөхгүй" хэмээн хэлжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26632
0 эможи
keyboard_arrow_up