МАХ ХҮРГЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ НЬ МОНГОЛД АНХ УДАА ӨВЛИЙН ИДЭШНИЙ ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

2015 оны 11 сарын 20

Нийслэлчүүдийн амнаас ам дамжин сайшаагдаж буй МАХ ХҮРГЭЛТ гэх үйлчилгээ Монголд нэвтрээд удаагүй байгаа билээ. Тэгвэл МАХ ХҮРГЭЛТ-ийн үйлчилгээг амжилттай хэрэгжүүлж буй Энх-Арслан Фүүдс ХХК-ний дэд захирал П.Бүдхандтай шинээр гаргаж буй ӨВЛИЙН ИДЭШ үйлчилгээний талаар ярилцсанаа хүргэж байна.

 

Монголд анх удаа МАХ ХҮРГЭЛТ-ийн үйлчилгээг нэвтрүүлж байгаа танай хамт олонд талархал илэрхийлье. Уншигчиддаа үйлчилгээнийхээ талаар товч танилцуулахгүй юу.

Баярлалаа. Юуны өмнө биднийг сонгон үйлчлүүлдэг үйлчлүүлэгч нартаа талархал илэрхийлье.

Ер нь дэлхийн үйлчилгээний салбарын хөгжлийн чиг хандлага нь хүргэлт дээр суурилах болсон. Бид ч бас дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэх зорилгоор МОНГОЛД АНХ УДАА МАХ ХҮРГЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ эхлүүлээд байна. Цаг зав багатай их хотын иргэддээ  шинэхэн хонь, үхэр, адууны махыг гэртээ үнэгүй хүргүүлэх боломжийг олгож байгаагаараа онцлог гэж хэлж болно.

Та шинээр гаргаж буй ӨВЛИЙН ИДЭШ-ний багцын талаар илүү дэлгэрүүлбэл?  

Монголчууд маань өвлийн идэшээ бэлддэг онцлогтой ард түмэн. Бид махны үнэ хамгийн хямд байдаг энэ богинохон хугацаанд хэрэглэгчиддээ өвлийн идэшний багцуудыг гарган үйлчилж байна.

Хэрэглэгчдийн хүсэлтээр хонины гулууз, үхрийн өрөөл болон гулууз махыг бэлтгэж өгнө гэсэн үг л дээ. Манай үйлчилгээг сонгосноор таньд дараах боломжууд нэмэгдэнэ. Нэгд гурван шатлалтай цэвэрлэгдсэн хорогдол хаягдалгүй мах, хоёрт таны хүсэлтийн дагуу эвдэж шулан ангилж өгөх боломжтой, гуравт бид өөрсдийн зориулалтын хөргүүрт 30 хүртлэх хоногийн хугацаанд таны махыг үнэгүй хадгалж өгнө. Дээр нь захиалга өгсөн хүн бүрт чанаж идэхэд бэлэн хонины шинэхэн гэдэс үнэгүй дагалдаж байгаа.  

Танайх махаа хаанаас нийлүүлдэг вэ?

Бид махаа өөрсдөө бэлтгэдэг ба бидний хамгийн гол зорилго нь өдөр бүр шинэ махыг айл бүрт  хүргэх юм. Махыг удаан хадгалах тусам түүнд агуулагддаг эрдэс бодис, тэжээллэг чанар  нь алдагддаг тул  их хэмжээгээр махаа авч нөөцлөлгүй  бага багаар  тогтмол авч хэрэглэх нь хоол тэжээлээс авах шим тэжээлээ бүрэн авах боломж бүрдэнэ. Үүдээс гадна бидэнд итгэн нүдээр үзэж гараар бариагүй махаа захиалж байгаа учир сэтгэл ханамж болон махны чанар цэвэрлэгээ савлагаан дээрээ зуун хувийн сэтгэл ханамжийн баталгааг эдлүүлж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр бид таньд сонголтойгоор махаа авч очин үзүүлж сонгуулах боломжтойгоос гадна махны цэвэрлэгээ өнгө үнэрт асуудал үүссэн байвал 2 цагын дотор ижил төрлийн бүтээгдэхүүнээр үнэгүй сольж өгөх болно.

Манай хэрэглэгчид гологдол хаягдалгүй цэвэр, эрүүл, сав баглаа боодолтой хариуцлагатай үйлчилгээг эрхэмлэдэг хүмүүс байдаг.

Махны үнийн хувьд байнга тогтмол байдаг уу?

Үнэ зах зээлээ дагаад өдөр болгон өөрчлөгддөг. Учир нь өдөр бүр шинэ мах хэрэглэгчдэд хүргэх учир зах зээлийн нийлүүлэлтээс шууд хамааралтай. Үнэ тогтмол байх нэг л нөхцөл байдаг ба тэр нь нөөцлөх. Гэхдээ бидны зорилго өөр. Өдөр бүр шинэхэн махыг боломжит бага  үнээр шуурхай хүргэж үйлчилье  л гэж ажиллаж байна даа. Жишээ нь манай мах Меркури, Саруул, Таван эрдэнэ зах болон Номин, Сансар сүлжээ дэлгүүрүүдийн махны ханшнаас хямд байдаг ба магадгүй Хүчит шонхор, Хархорин захуудын үнэтэй ч ойролцоо байдаг.

Танайх махаа багцалж буюу иж бүрдэл болгож зардаг гэсэн. Ингэж багцалж зарах нь хэрэглэгчдэд ямар давуу талтай вэ?

Манайх хонины махыг  хаа болон гуяны багцаар гаргадаг ба ингэж савлалт хийснээр үнэ хямд байх боломжийг олгодог. Эдгээр багцуудыг гаргахдаа мах, ясыг харьцааг алдагдуулахгүй байхыг хичээсэн.  Та сайхан хонины мах чанаж идэхийг хүсвэл манай хааны багц илүү тохиромжтой. Харин хоолны мах гаргахыг хүсвэл гуяны багц нь илүү тохиромжтой байдаг шүү.

Танайд захиалгаа хэрхэн өгөх вэ?

Та манай захиалгын 99071040 88228040 94554858 дугаарын утсуудаар мэдээлэл авах болон захиалгаа өгөх боломжтой. Мөн манай твиттер болон фэйсбүүк-ын МАХ ХҮРГЭЛТ хаягнаас өдөр бүрийн үнийн мэдээллийг аваарай.

Цаг зав гаргаж  ярилцлага өгсөн танд баярлалаа. Та бүхэний ажилд амжилт хүсье

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26469
0 эможи
keyboard_arrow_up