ХУД зөвшөөрөлгүй барилга байгууламж, хашаа хайсыг буулгаж орц гарцыг нээж байна

2015 оны 11 сарын 17

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны А/381 дугаар захирамжийн хүрээнд орон сууцны хорооллын дундах автозам болон явган зам, гэр хорооллын дундах мухар гудамж, орц гарц хааж шуурхай албаны автомашин зорчих боломжийг хязгаарлан байрлуулсан хашаа, хаалт, барилга байгууламжийг буулган чөлөөлж, нэвтрэх боломжийг

 

бүрдүүлэх зорилгоор иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж, өмчилсөн газар нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн эсэхэд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах, зөвшөөрөлгүй барьж сунгасан хашаа, хаалт, хайс, гарааш, өргөтгөл, барилга байгууламжийг буулгах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

Энэхүү арга хэмжээг дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн  III дугаар хэлтэс, Өмч газрын харилцааны алба болон хороод, хэлтэс, албадууд хамтран 11 дүгээр сарын 02-20-ны өдрүүдэд явуулах бөгөөд өнөөдрийн байдлаар ХУД-ийн 9 дүгээр хороо буюу Нисэхийн эцсийн ойр орчмын зөвшөөрөлгүй барилга байгууламж, хашаа, хайсыг буулгалаа. "Цаашид шуурхай албаны автомашин зорчих боломжийг хязгаарлан байрлуулсан хашаа, хаалт, барилга байгууламжийг буулган чөлөөлөх ажил дүүргийн хэмжээнд эрчимтэй өрнөнө гэж" Хан-Уул дүүргийн Онцгой байдлын албанаас мэдээллээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26447
0 эможи
keyboard_arrow_up