Б.Даваажав: МАНАЙ ДҮҮРЭГ НЭГ ХҮНД НООГДОХ НОГООН БАЙГУУЛАМЖААРАА НИЙСЛЭЛДЭЭ ТЭРГҮҮЛДЭГ

2015 оны 11 сарын 13

 

Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Гадна дотны зочид төлөөлөгчдийг бусдаас түрүүлэн мэндчилэн угтаж, үдэн гаргадаг онцлогтой дүүрэг бол Хан-Уул билээ. Иймээс ч тохижилт, цэвэрлэгээ, гэрэлтүүлэг, ногоон байгууламжаар нийслэлдээ хамгийн, хамгийн байх зорилт тавин ажиллаж нүдэнд үзэгдэж, гарт баригдах үр дүнд эхнээсээ хүрч байна гэлээ. Тэгвэл тус дүүрэг энэ жил дэд бүтэц, тохижилтийнн ямар ямар ажлууд хийж гүйцэтгэсэн талаар дүүргийн Дэд бүтэц тохижилтийн хэлтсийн дарга Б.Даваажаваас тодруулж, ярилцсанаа танд хүргэж байна.

Сайн байна уу? Хавар болон зун эд бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажлууд хийгддэг шүү дээ. Тэгвэл энэ жил дүүргийн хэмжээнд хийж гүйцэтгэсэн томоохон ажлуудаасаа хуваалцаач?

Нисэхийн 12, 13, 14 дугаар хороонд гэрэлтүүлгийн ажил хийснээр дүүргийн хэмжээнд бүрэн гэрэлтүүлэгтэй болох байгаа

Буянд-Ухаа цогцолбор сургуулийн  гадна талбайд хөл бөмбөгийн талбайн ажлыг хийж гүйцэтгэсэн. Мөн 8 дугаар хорооны цэцэрлэгт хүрээлэнг бүрэн ашиглалтад оруулсан. Энэхүү ажил иргэдийн дунд нэлээд ам сайтай, өгөөжтэй ажил болсон байгаа. Уг нь энэ жил орон нутгийн хөгжлийн сангаар хороо болгон дээр 2-3 ажил хийхээр төлөвлөсөн байсан боловч улс орны санхүүгийн хямралаас шалтгаалаад хороо болгон дээр 1 ажлыг гүйцэтгэхээр болсон.

Ер нь одоогийн байдлаар энэ хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн ажлууд хэдэн хувьтай явж байна вэ?

Төлөвлөсөн ажлууд хийгдээд дуусч байна. Нийт ажлын гүйцэтгэл 90 хувьтай явж байна. Одоогоор 3-4 ажлыг хүлээлгэж өгөх шатандаа явж байна. Нийгэм, цаг уурын байдлаас болоод 2 ажил дараа жил хүртэл хойшлогдсон. Мөн 14 болон 3 дугаар хорооны тоглоомын талбайн тохижилтын ажил үлдсэн байсан. Тендер нь зарлагдаад компани нь шалгарсан боловч 11 сар гараад нэлээдгүй хүйтэрсэн учраас барилгын хуулийн дагуу тохижилт болон цутгалтын ажлыг зогсоогоод ирэх оны  4 дүгээр сарын 15-наас нөхөж хийхээр болсон. Саяхан уг ажлыг гүйцэтгэж байгаа компани дулаарах 7 хоногийн хугацаанд хийгээд дуусгачихъя гэсэн санал тавьсан. Гэхдээ би зөвшөөрөөгүй яагаад гэвэл чанаргүй ажил болохоос сэргийлээд, мөн иргэдэд зориулсан цэцэрлэгт хүрээлэн учраас маш чанартай хийж гүйцэтгэхгүй бол болохгүй гэж хэлээд учрыг тайлбарлаад үгүйсгэсэн хариулт өгсөн.

Ханул дүүргийн 50 жилийн ойн хүрээнд хийж гүйцэтгэсэн ажил байгаа юу?

Дүүргийн 50 жилийн ойн хүрээнд хийсэн ажил гэвэл 8 дугаар хорооны цэцэрлэгт хүрээлэнгийн ажил болон дүүргийн хэмжээнд бүх хорооны хогийг цэвэрлэж дуусгаж хоггүй дүүрэг гэдэг зорилтоо биелүүлж чадсан. Энэхүү хоггүй дүүрэг арга хэмжээг  7 сарын 1-25-ны хооронд явуулсан. 4-10, 16 хороонуудын ар өврийн бүх жалганы хур хогийг цэвэрлэсэн. Нийтдээ 1298 тонн хогийг цэвэрлэж, дахиж иргэдийг эл задгай хог хаяуулахгүйн тулд хэрэгцээт мэдээллээр нь хангах зорилгоор мэдээллийн самбарыг  хороонуудад байрлуулж өгсөн байгаа. Мөн тэдгээр газрын хөрсийг ариутгаж нийтдээ 12000 метр талбайд бүрэн ариутгал хийсэн.

манай дүүрэг нэг хүнд ноогдох ногоон байгууламжаараа нийслэлийн хэмжээнд тэрүүлдэг   

Энэ жил алслагдсан хороодуудад авто замын болон цахилгаанжуулалтын гээд дэд бүтцийн нилээн хэдэн чухал ажлуудыг хийсэн гэж сонссон?

Тиймээ. Дээр дурьдсанчлан  хур хог цэвэрлэгээний ажил болон камержуулалтын ажил хийгдсэн байгаа. Мөн бүх хороонуудаа хар замаар холбогддог болгож чадсан. Мөн Өлзийт Шувуун Фабрик чиглэлийн 9,06 км авто замыг ашиглалтад орууллаа. Ингэснээр ажлын ачааллыг багасгаж иргэдэд урам өгсөн сайхан ажил болж өнгөрлөө. Мөн 12 болон 13 дугаар хороодын айлууд огт цахилгаан авч чаддаггүй байсан бол  84 айл өрхийг гэрэл цахилгаантай болгох ажлыг хийсэн.

Ирэх жил ямар ямар бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж байна вэ?

Ирэх жил хийх ажлын зураг одоогоор арай бүрэн гараагүй байна. Ер нь бидний хийхээр зорьж, төлөвлөж байгаа гол ажил бол  Яармагийн араар авто зам тавих  ажил байгаа. Зураг төсөл болон бусад тооцоо судалгаа гээд бүх зүйлийн гаргаад бэлэн болгочихсон. Вива ситигээс эхлээд Нисэхийн эцэс хүртэл шууд автозам тавигдах болно. Энэ Яармагийн арын замаа шинээр нээчих юм бол яармагийн араар автобус явах боломжтой.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26321
0 эможи
keyboard_arrow_up