Ирэх онд урлаг, спортын 19 цогц үйл ажиллагаа болно
2015 оны 11 сарын 05
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр 2016 онд соёл урлаг, спорт, аялал жуулчлалын нийт 19 цогц үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Тодруулбал, дараах үйл ажиллагааг зохион байгуулах аж. Үүнд,
- Дэлхийн цирк Монголд
- Улаанбаатар пиано фестиваль
- Гэгээн муза
- Эвлэх Уянга буюу ер бусын эрчим
- Венийн үдэш
- Юби дэнс фестиваль чөлөөт бүжгийн үдэш
- Плэй тайм-2016 амьд хөгжмийн наадам
- Бест оф классикс сонгодог урлагийн үдэш
- Учиртай гурван толгой дуурь
- Сайланс вайт дижи урлагийн шоу
- Талын бүжиг фестиваль
- Бэст оф морин хуурь олон улсын фестиваль
- Улаанбаатар Свинг найт
- Алдрын танхим рок, поп хүндэтгэлийн концерт
- Юби стрийт фешн найт
- Даншиг наадам, хүрээ цам шашин соёлын наадам
- “Стрийт арт фестиваль”
- “Нью Юби экстрим спортын талбайн нээлт”
- “Улаанбаатар олон улсын кино наадам”-ыг тус тус зохион байгуулахаар төлөвлөжээ.
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2015 онд зохион байгуулсан 15 цогц үйл ажиллагаа зохион байгуулжээ.
Энэ үйл ажиллагаанд 460 мянга гаруй иргэн, жуулчин, 500 гаруй тайз техникийн болон зохион байгуулалтын ажилтан, 1500 гаруй уран бүтээлч хамрагдсан бөгөөд үүний дотор өөрсдийн зардлаар 13 орны 190 гаруй уран бүтээлч хүрэлцэн ирж оролцсон байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
26220
0 эможи