Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, асран хамгаалагчдад сургалт зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг угтан ХУД-ийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсээс “Нийгмийн эрүүл мэндийн ундарга” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагатай хамтран 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд эрүүл мэндийн үзлэг хийж, тэдний асран хамгаалагчдад хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан сунгалт хийх, тайвшруулах, амьсгалыг дэмжих, хөдөлгөөний эрхтний буруу хөгжлөөс урьдчилан сэргийлэх дасгал хөдөлгөөнийг зааж зөвлөгөө өглөө. Энэхүү сургалтанд 1,2,3,8-р хорооны 18 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, асран хамгаалагчид хамрагдаж, өөрсөддөө тулгамдаж буй бэрхшээлүүдийг даван туулах гарц, нөөц боломжийн талаар мэдээлэл авч, сургалт үр дүнтэй болсонд сэтгэл хангалуун байлаа.