Засаг дарга Ж.Ганхуяг “Нарлаг буянт ухаа” ГӨЭИТЗ-ийн удирдах зөвлөлтэй уулзлаа
Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг 9 дүгээр хорооны "Нарлаг Буянт-Ухаа" газар өмчлөгч, эзэмшигч иргэдийн түр зөвлөлийн удирдлагуудтай уулзлаа. Тус уулзалтанд “Нарлаг Буянт-Ухаа” ХХК-ны Удирдах зөвлөлөөс О.Нармандах, Д.Баттөмөр, Г.Батсүх, Б.Бат-Өлзий, Ц.Сайнхүү, Б.Ариунболд, Б.Сүмбэр, Г.Тунгалаг нар байлаа.
Засаг даргаас "Нарлаг Буянт-Ухаа" ГӨЭИТЗ-өөс дараахи саналуудыг тавьж байлаа. Үүнд:
1. Хэсэгчилсэн Ерөнхий төлөвлөгөөг яаралтай батлуулах
2. Дэд бүтцийн хөрөнгийг төсөвт суулгуулах
3. Төслийн талбарт газар шинээр олгох, газар хуваахыг зогсоох тухай
Эдгээр иргэдийн ихэнх нь инженерийн шугам сүлжээнд холбогдож амины орон сууц барих санал ирүүлсэн бол газраа тохирсон үнээр худалдах, эсвэл шууд орон сууцаар солих иргэд ч бас цөөнгүй байгаа аж. Тиймээс иргэн тус бүрээс санал авч тухайн нэгж талбарт амины орон сууц, нийтийн орон сууц гэх маягаар хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлт хийж байна.
Засаг дарга Ж.Ганхуяг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв.