“Хүүхдэд ээлтэй Хан-Уул” селфи уралдааны ялагчид шагналаа гардан авлаа

2015 оны 10 сарын 30

Нийслэлийн 6 дүүргээс бүтээн байгуулалт, орчин, дэд бүтцээрээ аргагүй ялгардаг дүүрэг бол Хан-Уул дүүрэг яахын аргагүй мөн.

 

Тэгвэл үргэлж шинийг санаачилж, хэрэгжүүлж байдаг тус дүүрэг энэ удаа “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд дүүргийнхээ ЕБС-ийн 10, 11, 12 дугаар ангийн сурагчдын дунд нэг сая төгрөгийн шагналын сантай Селфи уралдааныг зарласан билээ.

Тус уралдаан нь сурагчдын нийгмийн идэвхийг сайжруулах, дүүргийнхээ бүтээн байгуулалт, дэд бүтэц, өдөр тутамд хийгдэж буй ажлын талаар ойлголттой болгох зэрэг олон талын ач холбогдолтой юм байна.

Тэгвэл өнөөдөр энэхүү “Хүүхдэд Ээлтэй Хан-Уул” селфи уралдааны ялагч нарт дүүргийн Засаг даргын орлогч Д.Анхбаяр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган нар шагналын гардуулж баяр хүргэлээ.

Энэхүү уралдаанд 60 дугаар сургуулийн 12б ангийн сургагч Л.Солонго, 114 дүгээр сургуулийн сургагч 12а ангийн сурагч Уянга, Энхжин, Баярчимэг, 52 дугаар сургуулийн 10а ангийн сурагч Б.Биндэрьяа, 114 дүгээр сургуулийн 12б ангийнхан, 75 дугаар сургуулийн 10в ангийн сурагч Дэлгэрмаа, Ану-Үжин, Анужин, Алтанзаяа, Оюусүрэн, 52 дугаар сургуулийн 10а ангийн сурагч Г.Оюунгэрэл, 114 дүгээр сургуулийн 12б ангийн сурагч Д.Энхцацрал Б.Болор, 114 дүгээр сургуулийн 12б ангийн сурагч Х.Хонгор зул, 10а ангийн сурагч Х.Энхзул, 52 дугаар сургуулийн 11г ангийнхан, 114 дүгээр сургуулийн сурагч Э.Оюунсайхан нар тус тус шалгарч дурсамж, мөнгөн шагналаар шагнуулсан юм.

114 дүгээр сургуулийн сургагч 12а ангийн сурагч Уянга, Энхжин, Баярчимэг:

Хүүхдэд Ээлтэй Хан-Уул селфи уралдаанд амжилттай оролцсон баяр хүргэе.

Баярлалаа.

Тэмцээний сэтгэгдэлээ хуваалцаач?

    Уралдаанд оролцсон доо маш их баяртай байна. Цаашдаа энэ төрлийн тэмцээн олон зохиож байгаасай гэж бодож байна. Гэхдээ мэдээлэл жоохон бага байсан. Тийм болохоор цаашдаа хүүхдүүдэд хүргэхийн тулд нэг бүрчлэн сайн мэдээллээ сайн түгээх хэрэгтэй байх гэж бодож байна.

60 дугаар сургуулийн 12б ангийн сургагч Л.Солонго:

Уралдаанд оролцсон сэтгэгдэлээсээ хуваалцаач. Анх тэмцээний талаарх мэдээллийг хаанаас авсан бэ?

    Миний хувьд энэ төрлийн уралдаанд анх удаа оролцож байна. Анх багш маань надад хэлсэн. Би зураг авах их дуртай. Тэр тусмаа хүний инээж байгаа ч юмуу сайхан энергитэй дахин давтагдашгүй мөчийг авах дуртай. Тэгээд шинээр ашиглалтанд орсон цэцэрлэгт хүрээлэнд сургуулиасаа камераа авч очиод дүүгийнхээ зургийг аваад уралдаанд зурагаа явуулсан. Миний зураг шалгарсанд маш их баяртай байна.

Чиний хувьд бусад оролцогч нараас ялгаатай байгаа шүү дээ. Селфи зургийн уралдаанд дүүгийнхээ гэрэл зургийг аваад явуулсан.

    Уг нь селфи уралдаан гэсэн л дээ. Гэхдээ би бусдаасаа илүү онцгой байхыг хүссэн. Бусад хүүхдүүд маань ч гэсэн маш гоё зураг авсан байна лээ.

Цаашдаа зохиогдох тэмцээн, уралдаанд юун дээр анхаарч ажлаасай гэж бодож байна.

    Цаашдаа дүүргийн хажуу дахь Хүүхдийн холбоо болон бусад хүүхдийн байгууллагатай хамтарч ажиллавал илүү үр дүнтэй байх болов уу. Хүүхдийг хүүхдээр нь уриалуулдаг, хүүхдийг хүүхдээр нь хөгжүүлдэг байвал хүртээмжийн хувьд ч илүү байх гэж бодож байна  

 

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26103
0 эможи
keyboard_arrow_up