ХУД-ийн “Өнөөдөр” сургууль гараагаа амжилттай эхлүүлээд байна

2015 оны 10 сарын 30

Хан-Уул дүүргийн “Өнөөдөр” бүрэн дунд сургууль нь 2015-2016 оны хичээлийн жилээс үйл ажиллагаагаа эхлүүлсэн билээ.

Энэ хичээлийн жилд тухайн сургууль нь амжилт бүтээлээр арвин ихтэй, сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Тухайлбал Монголын багш нарын 49 дэх баярын өдрийг угтсан Дүүрэг, Нийслэлийн спортын тэмцээнээс захирал Д.Баянмөнх нь Теннисний төрөлд тэргүүн байр эзэлж, Алтан медаль хүртсэн ба  Нийслэлийн теннисний төрөлд 5 дахь удаагаа  аваргаар шалгарсан.

Мөн өнгөрсөн  долоон хоногт зохион байгуулагдсан  МонголТуркийн хамтарсан "UB EMPATHY" сургуулийн математикийн олимпиадад нийслэл болон хөдөө орон нутгийн нийт 40 орчим сургуулийн 1000 гаруй сурагчид оролцлоо.Тус олимпиадад "Өнөөдөр" сургуулийн сурагчид амжилттай оролцож, 1а ангийн сурагч Э.Гандиръяа “ХҮРЭЛ МЕДАЛЬ”,  5а ангийн сурагч Б.Ганцэцэг “АЛТАН МЕДАЛЬ” тус тус хүртлээ.

Тухайн сургуулийн үйл ажиллагаатай танилцаж харилцан туршлага судлан сургалтын цөм хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж, сайн хичээлийн сангаа арвижуулах хүсэлтэй багш, удирдлагууд f-өнөөдөр сургууль гэсэн цахим хаягаар орж мэдээлэл авч болно.

Үндэсний хэмжээнд хэрэгжиж буй бага, суурь боловсролын цөм хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд  эцэг, эх олон нийтийн оролцоо чухал  байдаг. Иймээс тухайн сургуулийн захиргаа, хамт олон эцэг эхчүүдийнхээ дунд “Нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгуулж, сургуулийн үйл ажиллагаа, боловсролын чанарын шинэчлэл, сургалтын цөм хөтөлбөрийн талаар сурталчлан танилцуулсан нь үр дүнтэй ажил болсон байна.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26101
0 эможи
keyboard_arrow_up