ХУД Боловсролын хэлтэс шилдэг илтгэлээ шалгарууллаа
Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтсээс сургууль, цэцэрлэгүүдийн багш, удирдлагуудын дунд “Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь” сэдвээр шилдэг илтгэлээ шалгарууллаа.
Сургууль, цэцэрлэгээс шалгарсан 135 багш, удирдлагууд илтгэлээ хэлэлцүүлж, сургуулийн өмнөх боловсролын байгууллагаас 53-р цэцэрлэгийн багш П.Бямбасүрэн, 29-р цэцэрлэгийн багш н.Эрдэнэцэцэг, 121-р цэцэрлэгийн багш н.Баярмаа, 112-р цэцэрлэгийн эрхлэгч В.Дэлгэрмаа нар эхний байруудад шалгарсан байна.
Ерөнхий боловсролын сургуулийн удирдлагаас 32-р сургуулийн сургалтын менежер С.Наранзул тэргүүн байр, бага боловсролоос Орчлон сургуулийн Багаангийнбагшнарын “Бүтээлчхандлагынбаг” Ж.Отгонжаргал, Л.Алтанцэцэг, О.Наранчимэг, Ч.Мөнхзул, 41-р сургуулийн багаангийнбагшД.Ихбаяр, О.Орхонтуул,15-р сургуулийн багаангийнбагшЭ.Цэнд-Аюуш, Хүмүүнлэгийн ухааны боловсролоос 52-р сургуулийн багш Д.Энхбат, Б.Энхмандах18-р сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Дү.Баярмаа, Байгалийн ухааны боловсролоос 52-р сургуулийн математикийн багш Г.Уянга,115-р сургуулийн химийн багш Т.Батцэцэг, Нийгмийн ухааны боловсролоос 18-р сургуулийн газар зүйн багш С.Ариуннандин, түүх нийгмийн ухааны багш Б.Баярмаа, 52-р сургуулийн нийгмийн ухааны багш М.Отгонцэцэг нар эхний байруудад шалгарч Нийслэлийн шилдэг илтгэл шалгаруулах уралдаанд оролцохоор болов.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС