ХУД “Төрөлх дүүргийн төрсөн өдөр” хямдралтай худалдааг зохион байгуулж байна
Улаанбаатар хот үүсэж хөгжсөний 376 жил, Хан-уул дүүргийн 50 жилийн ойг тохиолдуулан “Төрөлх дүүргийн төрсөн өдөр”-т зориулсан хямдралтай, урамшуулалтай өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа өнөөдөр “Ажилчны алдар” талбай дээр 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна.
Энэхүү арга хэмжээ нь Хан-Уул дүүрэг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн хүрээнд дүүргийнхээ иргэдэд хямдралтай, урамшуулалтай худалдааг зохион байгуулж байгаагаараа онцлог юм.
“Төрөлх дүүргийн төрсөн өдөр” хямдарлтай худалдаанд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй үндэсний томоохон үйлдвэрлэгч, импортллогч, газар тариалан, худалдаа үйлчилгээ эрхлэгч 30 гаруй иргэн, аж ахуйн нэгж, оролцож, хямдарлтай урамшуулалтай, бэлэгтэй худалдаа зохион байгуулахаас гадна Хөдөлмөрийн хэлтсийн “Хөдөлмөрийн хэлтсийн “Хөдөлмөр эрхлэлтийн төсөл, хөтөлбөрт”-т хамрагдаж үйлдвэрлэл явуулж буй иргэд, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвд бүртгэлтэй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид бүтээгдэхүүн үйлчилгээгээ иргэддээ танилцуулан оролцож байна.
Мөн ажлын байран дээрээ үйлдвэрлэл, худалдаа, хоол үйлдвэрлэл, ахуйн үйлчилгээний салбарбн 34 иргэн, аж ахуйн нэгж байгууллага бараа бүтээгдэхүүн, үйлчилгээндээ 5-70 хүртэлх хувиар хямдруулан, бэлэгтэй худалдаа үйлчилгээг иргэддээ үзүүлж байна.