ХУД-т гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөлдөх уулзалт боллоо
2015 оны 10 сарын 28
ХУД-дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хөршийн холбооны үйл ажиллагааг сайжруулах, нэмэгдүүлэх чиглэлээр зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдлаа. Тус уулзалтанд дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, Цагдаагийн 2-р хэлтсийн дарга, хурандаа Д.Отгонжаргал болон тус хэлтэст харьяалагдах хороодын ИНХ-ын дарга, Засаг дарга, хэсгийн байцаагч нар оролцож гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хөршийн холбооны үйл ажиллагааг идэвхижүүлэх, сайжруулах талаар харилцан санал солилцлоо.
Маргааш буюу 2015.10.29-ний 15:00 цагаас Цагдаагийн 1-р хэлтэст төвийн хороодын ИНХ-ын дарга, Засаг дарга, хэсгийн байцаагч нартай зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдах юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
26044
0 эможи