Хан-Уул дүүргийн 5 хороо нийслэлийн шилдэг хороогоор шалгарлаа

2015 оны 10 сарын 28

       Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас жил бүр зохион байгуулдаг “Шилдэг Хороо-2015” болзолт уралдаан өндөрлөж шилдэгүүдээ тодрууллаа. Тус уралдаан нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангах, төрийн үйлчилгээг үр дүнтэй, бүтээлч, шинэлэг байдлаар зохион байгуулах үүднээс үндсэн нэгж болох хороодын үйл ажиллагааг идэвхижүүлэх зорилготой юм. Энэхүү уралдаанд нийслэлийн нийт 152 хорооноос “Шилдэг 20 хороо”-нд Хан-Уул дүүргээс Б.Болд даргатай 1-р хороо, Т.Ган-Од даргатай 4-р хороо, А.Мөнх-Амгалан даргатай 7-р хороо, С.Түвшинжаргал даргатай 11-р хороо, Э.Бүрэнтөгс даргатай 13-р хорооны хамт олон тус тус шалгарлаа. Мөн Хан-Уул дүүргийн ажлын хэсэг 2-р байранд шалгарч нийслэлийн 376 жил, дүүргийнхээ 50 жилийн ойг амжилт дүүрэн угтаж байна. Нийт хорооддоо цаашдын ажил үйлст өндөр амжилт хүсэн ерөөе.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26037
0 эможи
keyboard_arrow_up