Өнөө орой Төрийн ордон цэнхэр өнгөөр гэрэлтэнэ
Өнөө орой Төрийн ордон болон Чингис хааны хөшөөг 19-22.00 цаг хүртэл цэнхэр өнгөөр гэрэлтүүлнэ.
Нэгдсэн үндэстний байгууллагын 70 жилийн ойг тэмдэглэн дэлхийн алдартай барилга, хөшөө, дурсгалын газруудыг НҮБ-ын цэнхэр өнгөөр гэрэлтүүлж байгаа аж.
Дэлхий нийтийн аянд Монгол Улс нэгдэж аравдугаар сарын 27-ны өдөр буюу Монгол Улс НҮБ-д 101 дэх гишүүн улс болж элссэн өдрийг тохиолдуулан ийнхүү Төрийн ордныг цэнхэр өнгөөр гэрэлтүүлэх аж.
Аян энэ сарын 23-наас эхэлсэн бөгөөд Шинэ Зеланд улсаас эхэлж улс тив дамжин үргэлжилж байгаа аж.
“НҮБ-ын цэнхэр өнгөөр дэлхийгээ гэрэлтүүлье” аяны хүрээнд Египетийн пирамидууд, Рио де Жанейро хот дахь Христийн хөшөө, Хятадын Цагаан хэрэм, Оросын Санктпетрбург дэх Эрмитаж, Йорданы эртний Петра хот, Австралийн Сиднейн дуурийн театр зэрэг 300 гаруй түүх, дурсгалын алдартай газруудыг цэнхэр өнгөөр гэрэлтүүлжээ.
НҮБ-ын өдрийг 1948 оны аравдугаар сарын 24-ны өдрөөс эхлэн тэмдэглэж иржээ. Харин манай улс 1961 оны аравдугаар сарын 27-нд НҮБ-ын 101 дэх гишүүн улс болсон байна.