Хан-Уул дүүргийн Иргэдийн спортын IV их наадмын хаалтын ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө
ХУД-ийн Засаг даргын нэрэмжит Иргэдийн спортын IV их наадмын хаалтын ажиллагаа 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр дүүргийн спортын ордонд болж өндөрлөлөө.
Дүүргийн хэмжээнд дөрөв дэхь жилдээ зохион байгуулагдаж буй уг спортын их наадам 5 сарын турш үргэлжилсэн бөгөөд спортын 6 төрлөөр нийт 16 хорооны 5000 орчим иргэд оролцсон юм. Их наадмын хаалтын ажиллагаанд ХУД-ийн засаг дарга Ж.Ганхуяг, Нийслэлийн БТСХ-ны мэргэжилтэн Б.Түвшинбаяр, дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга, дүүргийн их наадмын зохион байгуулах ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Б.Мөнх-Эрдэнэ нар оролцож шагнал гардууллаа.
Тэмцээний Байгууллагын нэгдсэн дүнгээр :
III-р байрт Ч.Наранцэцэг даргатай 2-р хорооны иргэд
II-р байрт С.Сарангуа даргатай 16-р хорооны иргэд тус тус шалгарав.
I-р байрт Ё.Цацралтуяа даргатай 8-р хорооны иргэд 3 дахь жилдээ тэргүүлж шилжин явах цомыг үүрд хадгалж үлдэхээр боллоо.
Мөн дүүргийн иргэдийн их наадмын хаалтын ажиллагаанд баяр хүргэж ХУД-ийн иргэн СТА дуучин Төрмандах ая дууны мэндчилгээ өргөсөн юм.