Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдлууд

2015 оны 10 сарын 26

11.00 цагт: Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга Н.Лүндэндорж шүүхийн төсөв, шүүгчдийн цалин болон цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ. Хурал Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн байранд болно. Утас: 91912312, 70008028


12.00 цагт: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд "Нууцын эзэн" үзэсгэлэн нээлтээ хийнэ. Энэхүү үзэсгэлэн нь Монголыг даасан "Очирваань" бурханы цутгамал, зурмал, сийлбэр зэрэг урьд өмнө үзүүллэгт гарч байгаагүй 120-д бүтээлүүдийг анх удаагаа үзэгчдэд дэлгэн толилуулах болно. Утас: 99259197


12.00 цагт: “Ногоон карт” аян, хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийн үр дүнг танилцуулах хэвлэлийн бага хурал Төрийн ордоны Г танхимд болно. Утас: 91992047, 96630349, 62263101


12.00 цагт: Баянзүрх дүүргийн МАН-ын гишүүд, дэмжигчид дүүргийн Намын хорооны удирдлагууд гишүүдээ хагалан бутаргаж байгаа асуудлаар "Mонгол ньюс" Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.


12.30 цагт: MN-25 дугаар суваг телевиз, “Содномжамцолин” хийд хамтран хэрэгжүүлж буй “1000 төгрөг” сайн үйлсийн аяны үр дүнгийн талаар "Mонгол ньюс" Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


13.00 цагт: “Mонгол Улсын үндэсний хөгжлийн бодлого” зөвлөлдөх уулзалт үндэсний форум “А, Б, В, Г” танхимуудад болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25971
0 эможи
keyboard_arrow_up