Хууль бусаар урамшуулал олгож байв
АТГ-аас Сүхбаатар дүүрэгт ажилласан ажлын хэсгийн тайлангийн мөрөөр дарга болон Засаг гаргасан шийдвэрт зөрчил дутагдлыг арилгуулах, мөн авлигын эсрэг хууль тогтоомжоор төрийн байгууллага, албан тушаалтанд хүлээлгэсэн нийтлэг үүрэг, албан үүрэгтэй нь холбогдох хориглолт, хязгаарлалтыг мөрдлөг болгуулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авчээ.
Дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, эрхлэх аж ахуйн нэгж, иргэнтэй байгуулах үйл ажиллагаа эрхлэх гэрээ тамхи худалдах тусгай зөвшөөрлийн гэрчилгээний, нийтийн эзэмшлийн гудамж талбайд худалдаа, үйлчилгээ эрхлэхэд төлөх хураамжийн хэмжээ, газрын төлбөрийн илтгэлцүүрийг хэрэглэх зааг, хязгаар, түүний зургийн хамт баталсан нь холбогдох хууль тогтоомжоор ИТХ-ын Тэргүүлэгчдэд бус сум, дүүргийн ИТХ-д олгосон бүрэн эрхийг хэрэгжүүлсэн гэж үзжээ.
Түүнчлэн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс зориулалт зарцуулалтаар Зөвлөлийн гишүүдэд улирал тутамд ажлын үр дүнгээр 300,000 төгрөгийн урамшуулал олгосон асуудал нь холбогдох хууль тогтоомжид нийцээгүй гэж үзэн хүчингүй болгож, дүнгээ ирүүлэхийг мэдэгджээ.