"Нийслэлийн өдөр"-ийг ингэж тэмдэглэнэ

2015 оны 10 сарын 21

Улаанбаатар хотын иргэд аравдугаар сарын 29-нд Нийслийн 376 жилийн ой, "Нийслэлийн өдөр"-өө тэмдэглэнэ. Нийслэлийн ойд зориулсан албан ёсны арга хэмжээний хөтөлбөрийг танилцуулж байна.

10 дугаар сарын 23 Баасан гараг

12:00-14:00 “Ирээдүйн одод” хүүхдийн урлагийн тоглолт

        Хаана: Монголын Хүүхдийн ордонд


10 дугаар сарын 25 Ням гараг

10:00 Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Нийслэл өргөө” дартсын тэмцээн

        Хаана: Нийслэлийн төр захиргааны III дугаар байранд


10 дугаар сарын 26 Даваа гараг

9:00 “Салбарынхаа түүхийг хэн сайн бичих вэ?” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурал

        Хаана: Хангарди ордны 14 давхарын хуралдааны танхимд


10 дугаар сарын 27 Мягмар гараг

11:00 “Хоггүй гудамж-хоггүй хороо” болзолт уралдааны шагнал гардуулах ажиллагаа

        Хаана: Чингисийн талбайд

14:00 “Тэргүүний өрх, гэр”-ийг шагнах ёслолын ажиллагаа

        Хаана: НЗДТГ-ын Б зааланд


10 дугаар сарын 28 Лхагва гараг

10:00 Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын тэргүүний ажилтнууд, иргэдэд шагнал гардуулах ажиллагаа

        Хаана: НЗДТГ-ын А зааланд

12:00 ОХУ-ын гавьяат зураач Юрий Мандагановын уран бүтээлийн үзэсгэлэн

        Хаана: Уран зургийн галерейд

15:00 “Эх орны эх орон” хүндэтгэлийн концерт

        Хаана: Соёлын төв өргөөнд

19:00 Нийслэлийн шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулах, шагнах ёслолын ажиллагаа

        Хаана: Шангри-Ла Улаанбаатар олон улсын зочид буудлын “Ballroom” ресторанд


10 дугаар сарын 29 Пүрэв гараг

11:30 “Их хотын хямдрал-376” хямдралтай, урамшуулалтай өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг Нийслэл, дүүргүүдэд зохион байгуулах

        Хаана: Чингис хааны талбайд

11:40 Нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт” хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн сүлдэт хуур цэнгүүлэх ёслол

        Хаана: Шангрилагын урд талын цэцэрлэгт хүрээлэнд

11:40 “Нийслэлийн өөрчлөлт-миний дуранд” гэрэл зургийн үзэсгэлэн

        Хаана: Шангрилагын урд талын цэцэрлэгт хүрээлэнд

12:00 Нийслэлийн туг мандуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаа

        Хаана: Чингис хааны талбайд

14:30 “Хүүхдийн найрал дуу”-ны наадмын гала концерт

        Хаана: Соёлын төв өргөөнд

14:00-17:00 Парад зохион байгуулах

        Хаана: Улсын Их дэлгүүр –Цэцэг төвийн уулзвар- Анкарагын гудамж-Чингисийн талбай


10 дугаар сарын 30 Баасан гараг

14:00 Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Их нүүдэл” шатарын тэмцээний хаалт, шагнал гардуулах ажиллагаа

        Хаана: Худалдаа аж үйлдвэрийн танхимд

ЭХ СУРВАЛЖ: НЗДТГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25908
0 эможи
keyboard_arrow_up